Талибаны дээд удирдагч Хайбатулла Ахунзада Афганистаны өмнөд нутгийн Кандахар хотноо олны өмнө гарчээ. Маш ховорхон тохиолдолд ил гарч ирдэг түүнийг нас барсан гэж олон нийт үзэж байв. Тэгвэл уг таамаг худал болохыг Ням гаригийн үйл явдал харуулжээ.
Ахунзадаг дагалдаж явсан Талибаны ахлах удирдагч түүнийг Кандагар хот дахь “Жамиа Дарул Алум Хакимияд” хэмээх шашны сургуулиар зочилсон гэв. Сүсэгтнүүдийн удирдагч гэгддэг Ахундзада наймдугаар сард талибууд засгийн эрхийг авахад ч олны өмнө гарч ирээгүй юм.
АНУ тэргүүтэй улс орнууд Афганистанаас цэргээ татсаны дараахан Талибан түр засгийн газар байгуулж байгаагаа ёслол төгөлдөр мэдэгдэж байв. Тэрбээр 2016 оноос хойш тус бүлэглэлийн улс төр, шашин, цэргийн хэргийн гол шийдвэрийг гаргадаг “дээд удирдагч” хэвээр байна.
Ийнхүү энэ бүх үйл явдлын дараа Ахунзада нийтийн өмнө анх удаа албан ёсоор ил гарч ирэв. Тэрбээр өмнө нь өөрийн байршлыг ил тод мэдээлж байгаагүй аж. Ахунзадаг мөн гэдгийг батлах цорын ганц зураг байдаг нь Талибанчууд твиттер хуудсандаа 2016 онд байрлуулсан зураг юм.
Энэхүү нууцлаг байдалтай холбоотойгоор түүний эрүүл мэнд, байгаа газрын талаар янз бүрийн таамаг хөвөрдөг байв. Учир нь талибанчууд бүлэглэлийн үүсгэн байгуулагч, анхны дээд удирдагч Мулла Омарын нас барсан болохыг олон жилийн турш нууцалсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Сэтгэгдэл бичих