“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2023.04.28/ боллоо. Хуралдаанаар компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах, компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай, Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай, компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулгыг хэлэлцэв. Энэ үеэр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганбат “Онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгасантай холбоотойгоор онцгой дэглэмийн хугацааг дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг авч үзэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусна. Тухайн үед ногдол тараах асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Компанийн 80 гаруй хувь нь ТӨРИЙН өмчит, 18,4 хувь иргэдийнх, 0,06 хувь ААН-ийнх байдаг” гэв.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn
Сэтгэгдэл бичих