Бусад – Mapple.mn https://mapple.mn Tue, 23 Apr 2024 01:41:21 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.9.25 https://mapple.mn/wp-content/uploads/2021/11/cropped-mapple-32x32.png Бусад – Mapple.mn https://mapple.mn 32 32 Өглөөний уулзалт Хүнс, хөдөө аж ахуйн салбараар үргэлжилж байна https://mapple.mn/1153.html https://mapple.mn/1153.html#comments Mon, 27 Nov 2023 02:47:35 +0000 https://mapple.mn/?p=1153 Ерөнхий сайдын ээлжит “Өглөөний уулзалт” хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидээр үргэлжилж байна. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зэргээр ажиллаж буйг мэдээлж, санал хүсэлтийг сонсон гарц шийдлийг ярилцаж байгаа аж.

]]>
https://mapple.mn/1153.html/feed 2
2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ https://mapple.mn/1053.html Mon, 25 Sep 2023 02:47:09 +0000 https://mapple.mn/?p=1053 Гашуунсухайт, Ханги хилийн боомтоор 2023 оны IV улиралд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг дараах зарчмаар олгоно.

  1.  Тээвэрлэгч хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
  •  “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2023.09.30-ны өдрөөс өмнө “Автотээврийн хариуцлагын гэрээ” байгуулсан байх,
  •  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Тээврийн нэгдсэн системээр 2023 оны IV улирлын “С” зөвшөөрлийн хүсэлтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д илгээсэн байх.

2. Хугацаа:

  • Хүсэлт хүлээн авах хугацаа: 2023.09.20-ны өдрийн 00:00 цагаас 2023.09.30-ны өдрийн 24:00 цаг хүртэл;
  • Баталгаажуулалт хийж хэвлэх хугацаа: 2023.10.01-ны өдрийн 07:30 цагаас 2023.10.10-ны өдрийн 16:30 цаг хүртэл;
  • БНХАУ талд баталгаажуулалт хийлгэх хугацаа: 2023.10.01-ний өдрийн 08:00 цагаас 2023.10.14-ны өдрийн 20:00 цаг хүртэл;

3. Хүсэлт илгээх холбоос:

4. Анхааруулга:

1. Дээр дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүсэлт хүлээн авах, баталгаажуулалт хийх боломжгүйг анхаарна уу!

2. 2023 оны III улиралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нээлттэй, цахимаар, хил нөхцөлөөр арилжаалсан нүүрсний тендерийн хоёр дахь шатны шалгаруулалтад оролцож, шалгарсан боловч тухайн компанийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ байгуулаагүй эсвэл гэрээ байгуулсан ч гэрээний үүргийг биелүүлээгүй компаниудад IV улиралд хувь тэнцүүлэн “С” зөвшөөрөл олгохгүй.

3. “С” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр дундын тээвэрлэлт гүйцэтгэхгүй.

4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгох “С” зөвшөөрлийн бичгээр бусад хуулийн этгээдийн ачаа тээвэрлэхийг хориглоно.

Жич: Нээлттэй, цахимаар, хил нөхцөлөөр арилжаалсан нүүрсний тендерийн ерөнхий гэрээний хоёр дахь шатны шалгаруулалтад оролцож, шалгарсан компанийн хувьд энэ хэсгийн 4 дэх заалт хамаарахгүй байж болно.

]]>
Тос солих урамшуулал эхэллээ https://mapple.mn/887.html Thu, 11 May 2023 08:05:56 +0000 https://mapple.mn/?p=887 “Шунхлай” компани, “Deluxe” авто центрийн хамтарсан тос солих урамшуулал эхэллээ. 

Эрхэм хэрэглэгч Та хямдралтай багцуудаас сонгон автомашиныхаа тосыг сольж зуны зугаалга, холын аялалдаа бэлдээрэй.

4 литр Микинг 5w30 тос, маслын шүүртэйгээ 91,000 ₮-ийн багц.

4 литр Phillips 66 брэндийн 5w30 тос, 10w30 тоснууд маслын шүүртэйгээ 108,000-156,000 ₮ үнэ бүхий тусгай багцуудыг санал болгож байна.

Мөн Мотор, Кропны тосоо зэрэг солиулсан хэрэглэгчдэдээ гарын бэлэгтэй.

Багцын худалдаа 7 сарын 20 хүртэл “Deluxe” авто центрээр явагдана

Байршил:

  1. Нарны зам дагуу, Соёолж төв өнгөрөөд Шунхлай ШТС
  2. КТМС-н урд байрлах Шунхлай ШТС
  3. Гандангаас Баянбүрд явах зам дагуу Шунхлай ШТС
  4. Яармаг, Хүүшийн аманд байрлах Шунхлай ШТС
  5. Яармаг, 1-р буудал, Мөнххада компанийн баруун талд байрлах Шунхлай ШТС
  6. 3,4 хорооллын эцэст байрлах “Deluxe” авто центрийн 1,2-р салбаруудаар

Лавлах утас: 8010-9109,  8010-7107, 9191-9844

 

]]>
https://mapple.mn/821.html Fri, 07 Apr 2023 09:14:36 +0000 https://mapple.mn/?p=821
Шунхлай ЕВРО-5 дизель түлшээ танилцуулав
ЕВРО-5 стандартын шатахуун, түлшний давуу тал:
• Евро 5 ДТ-нд агуулагдах хүхрийн агууламж Евро 2 ДТ-с 200 дахин бага
• Автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95%, нүүрс хүчил болон метан хий 80%, азотын ислийг 90% хүртэл хувиар тус тус бууруулна.
•Түлш зарцуулалт дунджаар 3% буурч, хөдөлгүүрийн бохирдол 75% хүртэл багасна.
•Хөдөлгүүрт бүрэн шатдаг учраас хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, машины хурд, хүчийг нэмэгдүүлэн, хөдөлгүүрийн элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй.
•Форсунк, клапан, түлшний аппаратурыг зэврэлт, элэгдлээс хамгаална.
•Түлшний шүүр, түлшний системийн бохирдол эрс буурна.
Эрхэм хэрэглэгч Та бүхэн байгаль орчинд ээлтэй, автомашины хөдөлгүүрт өндөр ач тустай ЕВРО-5 дизель түлшээ сонгон үйлчлүүлээрэй.
]]>
https://mapple.mn/824.html Mon, 03 Apr 2023 09:15:13 +0000 https://mapple.mn/?p=824
Шунхлай компани “Micking” 5w40 дээд зэрэглэлийн бүтэн синтетик хөдөлгүүрийн тос танилцуулж байна.
✅ Европын орнууд, АНУ, БНСУ, Япон зэрэг улсын дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн тос тосолгооны материал
✅ Бүтэн синтетик тос
✅ Шатахуун хэмнэдэг тул утаа ялгарлыг бууруулна
✅ Хөдөлгүүрийн эдэлгээг уртасгана
✅ Хөдөлгүүрийг бохирдлоос хамгаална
✅ Моторыг элэгдлээс хамгаална.
]]>
“WINTER TIME ATTACK 2023” өвлийн авто уралдааны фото зургуудаас.. https://mapple.mn/827.html Thu, 23 Mar 2023 09:17:49 +0000 https://mapple.mn/?p=827
Уралдаанд оролцож буй автомашины хөдөлгүүр нь хэвийнээс өндөр ачааллыг авч ажилладаг. Тамирчид, хэрэглэгчдийн сонголтоор шалгарсан Phillips 66 брэндийн тос, тосолгооны материалыг “Шунхлай” ХХК-ийн бүх салбараар нийлүүлж байна.
Дэлхийг тойрох хүч – Phillips 66.
]]>
Азийн бүтээмжийн байгууллагын төлөөллүүд Шунхлай ХХК-тай танилцав https://mapple.mn/834.html Thu, 16 Mar 2023 09:21:49 +0000 https://mapple.mn/?p=834 Азийн бүтээмжийн байгууллагын удирдах зөвлөлийн хурал 2023.03.16-03.17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдав. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус хурлын 20 гаруй төлөөлөгч “Шунхлай” ХХК-ийн үйл ажиллагаа, олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн байдалтай танилцаж, харилцан туршлага солилцож, уулзалт зохион байгууллаа.
Газрын тосны салбарт анхлан менежментийн нэгдсэн тогтолцоо буюу ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлж буй “Шунхлай” ХХК нь 2015 онд “Азийн загвар байгууллага”-аар шалгарсан.
]]>
Цаг агаар хүйтэрнэ https://mapple.mn/760.html Sun, 05 Mar 2023 13:32:18 +0000 https://mapple.mn/?p=760 Маргааш буюу гуравдугаар сарын 7-нд хангайн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20 -25 градус, өдөртөө -7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14-19 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +13+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

]]> “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгууллаа https://mapple.mn/727.html https://mapple.mn/727.html#comments Fri, 17 Feb 2023 06:06:33 +0000 https://mapple.mn/?p=727 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг 2023.02.09-ний өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179,1 ам.доллараар борлуулжээ.

]]>
https://mapple.mn/727.html/feed 6
Шатахууны шинжилгээний лаборатори чанар стандартыг хэрэглэгчдэд санал болгодог https://mapple.mn/839.html Thu, 16 Feb 2023 09:26:30 +0000 https://mapple.mn/?p=839
“Шунхлай” ХХК-ийн шатахууны шинжилгээний лаборатори нь Стандарт, хэмжил зүйн газраас сорилт, шинжилгээ явуулах итгэмжлэлтэй бөгөөд импортоор нийлүүлэгдэж буй автобензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх үед бүтээгдэхүүний чанарт хяналт тавих үүрэгтэйгээр ажиллаж байна. Үүний үр дүнд чанар, стандартын шаардлага бүрэн хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг.
Газрын тосны бүтээгдэхүүний агуулах болон Шатахуун түгээх станцуудад:
✅ Өдөр тутмын
✅ Хэсэгчилсэн
✅ Сэдэвчилсэн
✅ Ерөнхий сорилт шалгалтуудыг тогтмол хийдэг.
🟠 ISO 9001:2015, MNS ISO/IEC 17025:2018 олон улсын стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
🟠 Автобензиний 11 үзүүлэлт, дизель түлшний 15 үзүүлэлт дээр сорилт, шинжилгээ явуулж байна.
]]>