Онцлох мэдээ – Mapple.mn https://mapple.mn Tue, 23 Apr 2024 01:41:21 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.9.25 https://mapple.mn/wp-content/uploads/2021/11/cropped-mapple-32x32.png Онцлох мэдээ – Mapple.mn https://mapple.mn 32 32 Боршоо боомт ухаалаг хяналтын систем бүхий орчин үеийн боомт болж шинэчлэгдлээ https://mapple.mn/1386.html Mon, 08 Apr 2024 01:48:45 +0000 https://mapple.mn/?p=1386
БОРШОО БООМТ УХААЛАГ ХЯНАЛТЫН СИСТЕМ, РЕНТГЕН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЛАБОРАТОРИ БҮХИЙ ОРЧИН ҮЕИЙН БООМТ БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.
📌 Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, ашиглалтад орлоо.
📌 Ингэснээр Боршоо боомтын зорчигч, суудлын автомашин, ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдэж байна.
📌 Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэв.
📌 Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэгдүгээрт хилийн боомт, тээвэр логистикийн асуудлыг эрэмбэлж, Боомтын сэргэлтийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд өрнүүлж байна.
📌 Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
]]>
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн ажлууд амжилттай хэрэгжиж байна https://mapple.mn/1354.html Tue, 26 Mar 2024 10:57:26 +0000 https://mapple.mn/?p=1354 Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтуудад хэрэгжиж буй бүтээн байгуулалт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн тус форумаар хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцлээ.

Монгол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форум 2024” арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд гол хувь нэмрээ оруулна. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо.

Мөн цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал” хэмээн онцлов.

Форумын үеэр хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, боомтоор нэвтрэх олон төрөлт тээвэрлэлтийг хөгжүүлэх, эдийн засгийн коридор, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбар хоорондын харилцан уялдаа, тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт оролцогсод саналаа нэгтгэлээ.

Форумын төгсгөлд Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б Тулга “Боомтын сэргэлт үндэсний форум 2024” -ийг дүгнэж үг хэлэхдээ, “Боомтын сэргэлтийн үндэсний форумаас дүгнэлт, зөвлөмж гаргаж байна. “Боомтын сэргэлтийн бодлогыг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Боомтын сэргэлтийн бодлогын эхний үе шат нь 2022-2024 онуудад боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаар үе шат нь Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг хэрэгжүүлэх, гуравдугаар үе шат нь 2029 оноос хойш олон улсын боомтын хөгжлийн жишигт нийцүүлэхээр томъёолж байна” хэмээн тодотгов.

Энэ хүрээнд Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ -тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд хилийн боомт, эдийн засгийн коридор, олон улсын тээвэр, логистикийн зохион байгуулалт, хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах, коридорын аялал жуучлал болон холбогдох бусад асуудлаар гаргасан санал санаачлагыг ажил хэрэг болгоход талууд хамтран ажиллахаар болсон байна.
Ийнхүү анхдугаар форумаар боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интерацитай уялдуулан төлөвлөх нь чухал юм. Түүнчлэн олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр зохицуулалт, логистик, төлбөр тооцооны талаархи дотоодын дүрэм журам, стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай хэмээн дүгнэлээ.

]]>
Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Алтанбулаг боомтод ажиллалаа https://mapple.mn/1289.html Mon, 26 Feb 2024 09:29:11 +0000 https://mapple.mn/?p=1289 Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Алтанбулаг боомтод ажиллаж байна. Тэрбээр хил хяналтын байгууллагууд болон аймаг, орон нутгийн удирдлагуудтай боомтод үүсэж буй нөхцөл байдлыг хэрхэн шиидвэрлэх талаар харилцан санал солилцож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.

]]>
Маргаашнаас эрчим хүч хязгаарлана https://mapple.mn/1206.html Wed, 13 Dec 2023 06:07:53 +0000 https://mapple.mn/?p=1206

ОХУ-ын Сибирийн зарим хэсэгт агаарын хэм -50 хүртэл буурч, цасан шуурга шуурч байна. Үүний улмаас Сибирийн Галуут нуурын станцын хоёр блокын засвар дуусаагүй гэдэг шалтгаанаар ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаар болжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон  хязгаарлахаа мэдэгдсэн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн  мэдээллээ.

Иймд маргааш өдрөөс эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна.

Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй.

 

]]>
Анхаар: 30 сум цагаан зудтай байна https://mapple.mn/1197.html Sun, 10 Dec 2023 12:32:31 +0000 https://mapple.mn/?p=1197

Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг, 5 хувьд бага эрсдэлтэй гарчээ.

Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос арванхоёрдугаар сарын 6-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ.

Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг тус хурлаас даалгасан байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.

]]>
Эрдэнэс Тавантолгой ХК – НЭГ ЖИЛД https://mapple.mn/1162.html Mon, 27 Nov 2023 06:01:15 +0000 https://mapple.mn/?p=1162 Засгийн газрын 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Онцгой дэглэмийн хугацааны ажлын тайланг хэлэлцсэн. Энэ үеэр Засгийн газраас томилогдсон компанийн Бүрэн эрхт төлөөлөгчийн хийж хэрэгжүүлсэн ажлыг сонссон бөгөөд өнгөрсөн зургаан сарын хугацаанд эдийн засагт оруулсан хувь нэмэр, үр дүнг өндөр үнэлж буйгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ. Ингэхдээ, цаашид олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах нэн шаардлагатай байна гэж үзээд хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилж ажиллуулах нь зөв хэмээн шийдвэрлэснийг танилцуулсан. Сар орчмын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Дотоод хяналт шалгалт, аудитын газрын дарга түр орлон гүйцэтгэж буй.

Тэгвэл өнөөдрөөс БЭТ-ийг дахин томилох асуудал яригдах учиртай. Энэ долоо хоногт Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилох асуудлыг Засгийн газрын тогтоолын төсөлд үндэслэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дүгнэж, УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ эцэслэн шийдвэрлэнэ.

Эрдэнэс Тавантолгой ХК нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын ҮР ДҮН

  •  “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт юм.
  • Компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.
  • Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр борлуулж,  орлогыг нэмэгдүүлснээр гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

 

 

]]>
Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно https://mapple.mn/1041.html Tue, 01 Aug 2023 07:31:54 +0000 https://mapple.mn/?p=1041

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы баруун хойд хэсгээр их хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 08-р сарын 01-ний 20 цагаас 08-р сарын 02-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи  өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө  дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи  өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

2023 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5,6-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +34…+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.
]]>
Монголд компани байгуулах “Старлинк”-ийн хүсэлтэд хэн татгалзав? https://mapple.mn/956.html Wed, 07 Jun 2023 07:12:33 +0000 https://mapple.mn/?p=956 Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Старлинк” компанитай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай өчигдөр цахимаар уулзсан. “Старлинк” компани нь Америк, Англи, Франц, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсад үйлчилгээ хүргэж буй. Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан

Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1,226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд бэрхшээл нэлээдгүй дагуулж байгаа.

Тийм учраас малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд “Старлинк” компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн” гэлээ.

Мөн “Старлинк компани анх 2022 оны тавдугаар сарын 6-нд ХХЗХ-д монголд компаниа байгуулаад үйл ажиллагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Миний хувьд сайдаар томилогдсоны дараа нам орбитыг хэрэглэх талаар баримтлах чиглэлтэй сайдын тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалд “Старлинк” компани орж ирэхэд заавал газрын станц байгуулах шаардлагатай гэсэн байсан. Нам орбитын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад газрын станц байгуулах шаардлагагүй байдаг.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, “Старлинк Монголиа” компани хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгоно. Долдугаар сард “Старлинк” компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрэхээ илэрхийлсэн” гэв.

 

]]>
Эрдэнэс Тавантолгой ХК улсын эдийн засгийг тэлж байна https://mapple.mn/777.html Wed, 05 Apr 2023 00:30:14 +0000 https://mapple.mn/?p=777 “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг /2023.03.31/ амжилттай зохион байгуулж 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр худалдав. Цахим арилжаанд нийт хоёр аж ахуйн нэгж оролцож, нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудан 70.30 ам.доллароор арилжсан байна.

2022 оны 11 дүгээр сард тус компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон бөгөөд энэ хугацаанд нүүрс борлуулалт 13 сая тн-д хүрчээ. Тавантолгой бүлэг ордын гурван уурхай нийлээд жилд 20 сая тонн нүүрс экспортолдог байсан бол Эрдэнэс Тавантолгой ХК дангаараа одоогийн байдлаар 13 сая тонныг борлуулсан нь улсын эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болж буй юм.

]]>
Шатахуун тогтвортой нийлүүлэх гэрээнд Магнай трейд ХХК гарын үсэг зурлаа https://mapple.mn/801.html Tue, 11 Oct 2022 08:42:45 +0000 https://mapple.mn/?p=801  Монгол улсын УУХҮЯ болон шатахуун импортлогч компаниуд Оросын холбооны улсад Роснефть компанитай нэгдсэн уулзалт хийжээ. Энэхүү уулзалтын хүрээнд “Магнай Трейд” ХХК “Роснефть” компанитай таван жилийн хамтын ажиллагаа, тогтвортой нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээр хийж, чанарын шаардлага хангасан бүх төрлийн шатахуун, дизелийн түлшийг тасалдалгүй импортлон дотоодын хэрэгцээгээ хангах, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээрт хүрч гэрээнд гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: МТ ХХК
]]>