Mapple.mn https://mapple.mn Tue, 23 Apr 2024 01:41:21 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.9.25 https://mapple.mn/wp-content/uploads/2021/11/cropped-mapple-32x32.png Mapple.mn https://mapple.mn 32 32 Алтанбулаг- Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгох асуудлыг хэлэлцлээ https://mapple.mn/1396.html Mon, 22 Apr 2024 06:54:16 +0000 https://mapple.mn/?p=1396 Боомтын сэргэлтийн хүрээнд хоёр хөрштэй хиллэдэг гол боомтуудын ачаа тээврийн хэсгийг  24 цагаар ажиллуулахыг зорьж байна. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэн 10 дугаар сарын 01-нийг хүртэл улирлын чанартай ажиллуулахаар болсон билээ. Тэгвэл  Алтанбулаг- Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх асуудлыг  өнгөрөгч  тав дахь өдөр оросын талтай хэлэлцлээ.

Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ- ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн  хурал Сэлэнгэ аймагт болсон бөгөөд хамтарсан хурлыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов тэргүүлэн оролцлоо.

Хурлаар хилийн Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлаарх ажлын явц, Хилийн Зэлтэр-Желтура, Бага-Илэнх-Айнек боомтын хөгжлийн хэтийн төлвийн талаар  санал солилцсон юм.

ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорын хойд цэг болох Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлснээр явах тээврийн хэрэгслийн өртөг зардал буурахаас гадна төмөр замын ачаалал багасна хэмээн албаныхан хэлж байна.

Буриадын талаас Алтанбулаг-Хиагт автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгох хэрэгцээ, шаардлага ачаалал хэр байгаа талаарх судалгааг хийж, ирэх наймдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг тавьсан юм. Харин манай талаас цаг алдалгүй эдийн засгийн коридорын урд цэг болох Замын-Үүд-Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгон ажиллуулж буйтай зэрэгцүүлэн явуулах нь зүйтэй гэсэн саналыг оросын талд тавьсан юм.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ярихдаа, “Хиагт боомтод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өдөрт 350 автомашинд гаалийн үзлэг шинжилгээ хийж, бичиг баримт бүрдүүлэх хүчин чадал бүхий Авто тээврийн зогсоол барьж, ирэх зургадугаар сард ашиглалтад өгөхөөр оросын тал ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол, Орос, Хятад улсыг холбосон эдийн засгийн коридорын ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй.

Үүнийг тоогоор баримтжуулж, ирээдүйн таамаг тооцооллыг хоёр талаасаа хийж тохиръё гэдгийг Буриадын талтай ярилцаж шийдэлд хүрлээ. 24 цаг болгох тухайд буриадын талаас дотоод техникийнхээ бэлэн байдлыг хангаж наймдугаар сарын 1 гэхэд эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин бид Алтанбулаг боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх ажиллагааг Замын-Үүд-Эрээн боомттой уялдуулах, өөрөөр хэлбэл зэрэгцэж үйл ажиллагаа нь явуулах талаас  асуудлыг шийдэхээр ОХУ-ын Зам тээврийн хөгжлийн яам руу хүсэлт илгээхээр боллоо. Одоогоор Алтанбулаг-Хиагт боомт 08.00-20.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол цаашдаа 14 цагаар сунаж ажилласнаар эдийн засгийн үр өгөөж хоёр дахин өснө гэсэн тооцоолол гарсан” хэмээн онцлов.

2023 оны эцсийн байдлаар ОХУ, БНХАУ хооронд хийсэн гадаад худалдааны хэмжээ 200 тэрбум ам.доллароос давжээ. Монгол Улсын хувьд Хятад улстай хийж буй худалдаа 15.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй юм. Тиймээс Орос, Хятад улс хооронд хийж буй 200 тэрбум ам.долларын худалдааны тодорхой хувийг газар нутгийнхаа дээгүүр дамжуулан өнгөрүүлэх нь Буриад, Монголын аль, аль талд үр өгөөжтэй. Хамгийн гол нь  газар нутаг дээгүүр транзит тээврийг хийснээр  эдийн засгаа тэлэхээс гадна ажлын байруудыг нэмэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тээвэр ложистикийн үйлчилгээнээс эхлээд бүх салбарт ашиг шингээх бүрэн боломжтой гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тодотгосон.

Дашрамд дурдахад Дархан-Алтанбулаг автозамын боомт, Налайх-Замын-Үүд боомт руу дөрвөн эгнээ, хоёр урсгалтай авто зам барих бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн нь гурван улсын эдийн засгийг коридорт чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

]]>
О.Батнайрамдал: УИХ-д нэр дэвших бол зээлээ төлж шударга өрсөлд https://mapple.mn/1393.html Mon, 22 Apr 2024 05:55:21 +0000 https://mapple.mn/?p=1393 Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн асуудлаар иргэн О.Батнайрамдал Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргалаа. Энэ үеэр тэрбээр, “Өнгөрсөн хавар шүгэл үлээснээс хойш Боловсролын зээлийн сангийн 5-6 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад, тав дахин нэмэгдсэн дүн гарч байгаа. Товчхондоо бол өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий этгээдийнхээ зээлийг төлсөн. Гэхдээ нийт төлөгдөх ёстой 360 тэрбумаас 5-6 тэрбум нь л төлөгдсөн байна гэхээр маш хангалтгүй буюу дөнгөж 5-хан хувьтай эргэн төлөгдсөн гэсэн үг. Үлдсэн 95 хувь нь өрөө төл. Сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдлээ. БЗС-тай холбоотой горилогчид ёс зүйн манлайлал үзүүлж, өрөө төлчихөөд тойрогтоо оч. Төлөхдөө хүүтэй нь төл. Арилжааны банкнаас авсан зээлээ хугацаа хэтрүүлж төлөхдөө хүү, алданги тооцож төлдөг хэр нь татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхдөө яагаад хүү, алданги төлдөггүй юм. Тиймээс эдгээр зээлээ төлөөгүй хүмүүс яаралтай төлөхийг шаардаж байна” гэв. УИХ-д нэр дэвшихээр горилогчид Боловсролын зээлийн сангийн өрөө төлж өрсөлд гэж тэрбээр шаардлаа.

]]>
Боршоо боомт ухаалаг хяналтын систем бүхий орчин үеийн боомт болж шинэчлэгдлээ https://mapple.mn/1386.html Mon, 08 Apr 2024 01:48:45 +0000 https://mapple.mn/?p=1386
БОРШОО БООМТ УХААЛАГ ХЯНАЛТЫН СИСТЕМ, РЕНТГЕН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЛАБОРАТОРИ БҮХИЙ ОРЧИН ҮЕИЙН БООМТ БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.
📌 Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, ашиглалтад орлоо.
📌 Ингэснээр Боршоо боомтын зорчигч, суудлын автомашин, ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдэж байна.
📌 Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэв.
📌 Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэгдүгээрт хилийн боомт, тээвэр логистикийн асуудлыг эрэмбэлж, Боомтын сэргэлтийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд өрнүүлж байна.
📌 Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
]]>
Монгол Улсын 2.5 сая иргэнд 1,072 хувьцааны ногдол ашгийг энэ 7 хоногт хуваарилна https://mapple.mn/1381.html Tue, 02 Apr 2024 09:28:43 +0000 https://mapple.mn/?p=1381 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны ногдол ашгийг хэзээ олгох талаар компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбатаас тодруулахад “Эрдэнэс Тавантолгой компанийн 2023 оны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт иргэдийн данс руу шилжүүлнэ. 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөгийг олгосон тэрхүү зарчмаараа өгнө. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орно” гэв.

 

 

]]>
Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байна https://mapple.mn/1371.html Fri, 29 Mar 2024 07:46:51 +0000 https://mapple.mn/?p=1371

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Ирэх сард монгол орны баруун болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаарах төлөвтэй байна. Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард ордог олон жилийн дундаж үзүүлэлт нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-10 мм, говийн нутгаар 0-2 мм бусад нутгаар 2-8 мм байдаг. Мөн энэ жилийн хувьд нутгийн баруун хэсгээр болон говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага тунадас орох төлөвтэй байна. Төв болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох шинжтэй.

Дөрөвдүгээр сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээрээ цас шуургатай, температурын хувьд дунджаас хүйтэн байх төлөв ажиглагдсан. Ирэх сард цаг агаар харьцангуй тогтвортой байх боловч дунд үед буюу 15-16-нд цаг агаар ихэнх нутгаар хүйтэрч, 20-ноос хойш тогтвортой болно.

]]>
Токиогийн 7 хоног загварын шоу боллоо https://mapple.mn/1361.html Wed, 27 Mar 2024 03:49:25 +0000 https://mapple.mn/?p=1361

 

]]>
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн ажлууд амжилттай хэрэгжиж байна https://mapple.mn/1354.html Tue, 26 Mar 2024 10:57:26 +0000 https://mapple.mn/?p=1354 Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтуудад хэрэгжиж буй бүтээн байгуулалт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн тус форумаар хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцлээ.

Монгол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форум 2024” арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд гол хувь нэмрээ оруулна. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо.

Мөн цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал” хэмээн онцлов.

Форумын үеэр хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, боомтоор нэвтрэх олон төрөлт тээвэрлэлтийг хөгжүүлэх, эдийн засгийн коридор, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбар хоорондын харилцан уялдаа, тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт оролцогсод саналаа нэгтгэлээ.

Форумын төгсгөлд Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б Тулга “Боомтын сэргэлт үндэсний форум 2024” -ийг дүгнэж үг хэлэхдээ, “Боомтын сэргэлтийн үндэсний форумаас дүгнэлт, зөвлөмж гаргаж байна. “Боомтын сэргэлтийн бодлогыг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Боомтын сэргэлтийн бодлогын эхний үе шат нь 2022-2024 онуудад боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаар үе шат нь Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг хэрэгжүүлэх, гуравдугаар үе шат нь 2029 оноос хойш олон улсын боомтын хөгжлийн жишигт нийцүүлэхээр томъёолж байна” хэмээн тодотгов.

Энэ хүрээнд Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ -тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд хилийн боомт, эдийн засгийн коридор, олон улсын тээвэр, логистикийн зохион байгуулалт, хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах, коридорын аялал жуучлал болон холбогдох бусад асуудлаар гаргасан санал санаачлагыг ажил хэрэг болгоход талууд хамтран ажиллахаар болсон байна.
Ийнхүү анхдугаар форумаар боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интерацитай уялдуулан төлөвлөх нь чухал юм. Түүнчлэн олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр зохицуулалт, логистик, төлбөр тооцооны талаархи дотоодын дүрэм журам, стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай хэмээн дүгнэлээ.

]]>
Эрдэнэт үйлдвэрийн инженер М.Дорж “Equipped” УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ https://mapple.mn/1351.html Tue, 26 Mar 2024 10:49:03 +0000 https://mapple.mn/?p=1351 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехийн Технологич инженер, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Дорж 2024 оны Equipped Хэвтээ шахалтын Улсын аварга шалгаруулах тэмцээний Насанд хүрэгчдийн +120 кг жинд оролцож, 280 кг өргөж мөнгөн медаль хүртлээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дээрх амжилтыг гаргаснаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 06 дугаар 01-ний өдрийн хооронд Америкийн нэгдсэн улсын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдах Equipped Хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болоод байна. Түүний оролцох жинд Дэлхийн шилдэг тамирчид байгаа бөгөөд Урьдчилсан захиалгаар 8-р байранд эрэмбэлэгдэж байна.

]]>
Түмэн шувуутын өндөгний үнэ нэмэгдэхгүй https://mapple.mn/1348.html Tue, 26 Mar 2024 10:41:16 +0000 https://mapple.mn/?p=1348 Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа өндөгний үнэ нэмэгдэж нэг ширхэг нь 550 төгрөгөөр зарагддаг байсан өндөг 700 төгрөг болжээ. Ийнхүү өндөг тансаг хэрэглээнд орж, өргөн хэрэглээний бараанаас хасагдах нь ээ гэж иргэд шүүмжилж байгаа. Тэгвэл өндөг үйлдвэрлэгч “Түмэн шувуут” компанийн өндөг нийлүүлэх үнэ арваннэгдүгээр сараас хойш өсөөгүй, цаашид ч өсгөхгүй. Түр зуурын хомстол үүсэхэд үнэ нэмэхгүй хамтарч ажиллахыг бүх харилцагчдаасаа хүсчээ.

]]>
Замын-Үүд боомтын боймлогдсон тээвэр, логистикийн зангилаа тайлагдлаа https://mapple.mn/1343.html Tue, 26 Mar 2024 10:39:11 +0000 https://mapple.mn/?p=1343 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл нь Боомтын сэргэлт билээ. Энэ хүрээнд 2023 онд Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг 8 боомтыг хөгжүүлж, бүтээн баигуулалтын ажлыг өрнүүлж байна. Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нэвтрүүлдэг эдиин засгиин гол зангилаа боомт болох Замын-Үүд боомтыг Улсын төсвийн хөрөнгө болох 30.35 тэрбум,БНХАУ-ын буцалтгүй тусламж 233.5 сая юанийн хөрөнгөөр Хөгжлийн хөтөч дэд бүтэц төслийн хүрээнд энэхүү бүтээн байгуулалтыг барьж байгууллаа. Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа Замын-Үүд Автозамын боомтын ачаа тээврийн цогцолборт боллоо.

Замын-Үүд боомтын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон УИХ-ын гишүүд, бусад албаныхан оролцож, бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боймыг тайлах юм. Өнөөдөр эдийн засаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна.

Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллах боломжийг бүрдүүллээ. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна” хэмээн онцлов.Мөн тэрбээр Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг хоёр тал тохирсныг онцлон тэмдэглэсэн юм.
“Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мөн “УХААЛАГ ГАРЦ” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна.
Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна.

Замын-Үүд боомт бол “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу ажилладаг, олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай боомт билээ. 2016 онд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх чиглэлээр гурван улс “Монгол-Орос-Хятадын эдиин засгиин коридор байгуулах” хөтөлбөрииг баталсан. Энэ утгаараа Замын-Үүд боомт эдиин засгиин коридорын үндсэн үүд юм.
Мөн энэ үеэр гарсан түүхэн шийдвэр нь
Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг улирлын чанартай 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай 24 цагийн горимд шилжүүлэх хоёр талын шийдвэр гарлаа.
Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн бөгөөд 32 жилийн дараа ийнхүү биелэлээ олж байна.
Замын-Үүд хилийн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллалаа.

]]>