Б.Махбалыг Багануур дүүргийн хорих ангиас магадлангаар сулласан гэдэг мэдээллийг шүүх байгууллагаас өглөө. Ингэснээр гурван жил 1 сар 16 хоногийн эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө сулласан байна. Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн ял шийтгэл авсан.
ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАХ ШАЛТГААН
Оногдуулсан ялын хэмжээнээс хамаараад ял эдэлж байгаа тодорхой хугацаа өнгөрч, хорих байгуулагадаа засарч, хүмүүжсэнээ харуулсан, ямар нэг зөрчилд холбогдоогүй, сургалт хүмүүжлийн арга хэмжээнд хамрагдсан зэрэг нөхцлүүд хангагдсан тохиолдолд тухайн хүмүүжигчийн хоригдож буй хорих байгууллагын зөвлөлөөр авч хэлэлцдэг. Тус зөвлөл тус хүмүүжигчийг засарсан, магадлангаар гаргах саналаа шийдвэрээ прокурорын газар хүргүүлж, прокурор боломжтой гэсэн дүгнэлтээ тухайн харьяалагдах шүүхэд хүргүүлж, харьяалах шүүхийн шүүгч нь шийдвэр гаргаснаар магадлангаар суллагдаг аж. 5 хүртэл жилийн хорих ялтай хүн ялынхаа 50 хувийг эдэлсэн тохиолдолд магадлангаар суллагдах боломж үүсдэг аж.
Сэтгэгдэл бичих