УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд хандахдаа 2024 оны УИХ-ын сонгуульд үнэгүй ажиллах ухуулагч хайж буйгаа хэлжээ. Тойрог томссоноор сонгуулийн зардал өндөр болж, нэр дэвшигч тэрбум гаруй төгрөг зарцуулах шаардлага үүссэн. Иймээс сонгуулиар үнэгүй ажиллаад өгөх хүн байвал олж өгөхийг намынхандаа хэлжээ. Учир нь цалингаа өгч чадахгүй нь хэмээн зовлонгоо тоочсон байна. Тэрбээр “Хүнээс хандив гуйвал орлого зарлагадаа нарийн тусгах ёстой. Би найз нөхөд, ах дүү нараасаа гуйж байна. Заримд нь шууд хэлж байгаа. Ухуулагчийн мөнгө өгч чадахгүй нь байна шүү. Үнэгүй ажиллах хүмүүс байвал надад ажиллуулж өгөөрэй” гэжээ.
Түлхүүр үг: Онцлох мэдээ
Сэтгэгдэл бичих