Нүргээнт их хотыг чимээлж, энд тэндгүй өрнөх бүтээн байгуулалт, хот тохижилтын ажил сүүлийн нэг жилд эрс эрчимжжээ. Хот хэмээх их айлын асуудлыг шийдэх гэж галтай шүүмжлэл дундуур туучиж, асуудлыг эхнээс нь цэгцэнд оруулах гэж хичээж яваа эрхэм бол Хотын Мэр. Х.Нямбаатар хотын даргын ажлыг аваад яг жил орчмын нүүр үзэх гэж байна. Түүний галтай шийдвэрүүд олны талархлыг 100 хувь хүлээгээгүй ч алсдаа зөв шийдэл байж гэдгийг эхнээсээ мэдрүүлж байгаа.
Үнэндээ Хотын дарга галтай асуудлаар бүчүүлсэн ч ханцуй шамлан ажилласан нь богино хугацаанд хотын дүр төрх, шийдлийг нэг цэгт авчирч чадав.
ОЛОН ЖИЛ ЯВЖ ИРСЭН ХОТЫН ДАРГЫН ЭРХ МЭДЛИЙН ТӨВЛӨРЛИЙГ ЗАДЛАВ
Өвөлтэй залгахтай зэрэгцэн Хотын даргын ажил авсан Х.Нямбаатар нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн бэлэн бус байдалтай нүүр тулж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээс ажлаа эхэлсэн гэдэг. Түүний хувьд хотын ажил шинэ биш бөгөөд нийслэлийн анхан шатны нэгж болох Сонгинохайрхан дүүрэгт олон жил ажилласан туршлага, угаас аж ахуйч чанар нь хотын ажлыг урагшлуулахад хөшүүрэг болсон нь дамжиггүй.
Тэрбээр хотын ажлыг шинж тэмдэгтэй нь бус түүнийг бүрдүүлж буй суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, баримталсан нь эхнээсээ үр дүнгээ өгч байна. Түүнийг хотод ирээд хийсэн хамгийн том шийдэлтэй ажил нь Хотын даргын төвлөрсөн эрх мэдлийг задлан хот нийтийн аж ахуй, бүх чиг үүргүүд болох санхүүжилт, гэрээ байгуулах эрх, хяналт тавих асуудлыг дүүргүүд рүү шилжүүлсэн явдал юм. Гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчилгаа, нохой муурны устгал, морь мал хотоос гаргах гээд бүх ажил хотын даргын удирдлаган дор хэрэгждэг байсан “Хүрэлцдэггүй” эрх мэдлийг дүүргүүдэд шилжүүлснээр нийслэлийн ажил урагшлахад ташуур өгсөн шийдэл болжээ.
Сэтгэгдэл бичих