БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны шатахууны үнэ зохицуулах журам, Хятадын газрын тосны бүтээгдэхүүний үнийн механизмыг үндэслэн олон улсын зах зээл дээрх Лондонгийн Брент төрлийн газрын тос болон Нью-Йоркийн WTI төрлийн газрын тосны үнэ өмнөх үнийн тохируулгын мөчлөгөөс 1.4%-иар өссөн. Үүнтэй холбоотой 2022 оны 3-р сарын 31-ний 24:00 цагаас автобензин болон дизель түлшний үнийг тонн тутамд 110 юаниар нэмсэн бөгөөд Бээжин хотод Аи-92 автобензиний жижиглэн борлууллатын үнэ литр тутамд 0.09 юанаар нэмэгдэж 8.74 юань, дизель түлш 0.1 юаниар нэмэгдэж 8.49 юаньд хүрлээ. БНХАУ-д он гарснаас 2 долоо хоног болгон буюу нийт 6 удаа үнийн тохируулга хийгдсэн бөгөөд тасралтгүй өссөөр байна.
Он гарснаас хойш Бээжин хотод Аи-92 автобензин литр тутамд нийт 1.54 юань (698 төгрөг) буюу 17 хувиар өсч 8.74 юань (4,050 төгрөг), дизелийн түлш нийт 1.66 юань (753 төгрөг) буюу 19 хувиар өсч 8.49 юань (3,934 төгрөг)-д хүрээд байна.
Сэтгэгдэл бичих