Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирлагууд зөвлөлдөв. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 69,729 хүүхэд СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа бол нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байна.
Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийн талаар хөндөж ярилцжээ. Тухайлбал, ачаалал хэт өндөртэй 57 байршилд төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэгүүдийг өргөтгөх, Төрийн бус өмчийн цэцэрлэгийн ашиглагдаагүй сул орон тоонд нэмэлт элсэлт авч хувьсах зардал, хоолны зардлын дэмжлэг үзүүлэх болон байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих талаар хөндсөн байна. Мөн ачаалал өндөртэй байршлуудад хувийн цэцэрлэг байгуулах иргэд, аж ахуй нэгжийг дэмжих, өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөх, томоохон орон сууцны хорооллын нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах асуудлыг ярилцжээ.
Сэтгэгдэл бичих