АНУ-ын Худалдааны яам Оросын нийт 322 аж ахуй нэгжийг эдийн засгийн хар жагсаалтад оруулсан билээ. Тэгвэл Нисэх онгоц, Усан онгоцны үйлдвэр, Оросын шинжлэн ухааны академи, В.А. Трапезниковын нэрэмжит хяналтын шинжлэх ухааны хүрээлэн, А.А. Харкевичийн нэрэмжит Мэдээлэл дамжуулах хүрээлэн тэргүүтэй судалгааны хүрээлэн зэрэг 71 компанийг хар жагсаалтад нэмж бүртгэсэн байна.
АНУ-ын Аж үйлдвэр, аюулгүй байдлын яамны орлогч Алан Эстевез хэлэхдээ “АНУ болон манай олон улсын түншүүд Оросын цэргийн түрэмгийллийн эсрэг энэ арга хэмжээг авч байна” гэжээ.
Сэтгэгдэл бичих