Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ.
Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.
Сэтгэгдэл бичих