Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг шүүхээс гэм буруутай гэж үзэв. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэж буруутган өнөөдөр түүнд ял оноохоор хэлэлцэнэ.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан нарыг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан хуулийн заалт нь Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл юм. Эл зүйл заалтаар Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилж цагдан хорьж буй.
Сэтгэгдэл бичих