Хотын дарга Х.Нямбаатар амралтын өдрүүдэд твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр “Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл нэг метр квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн” гэв.
Сэтгэгдэл бичих