Улсын Их Хурал(УИХ)-ын “Нүүрсний хулгай”-н хэргийг хянан шалгах Түр хорооны хурал өнөөдөр /2023.11.27/ болно. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр твиттер хаягтаа “Хурлаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна” гэв.
Урьдчилсан байдлаар сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүд, хоёр дахь сонсголыг арванхоёрдугаар сарын 16-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа юм. Хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай аж.
Сэтгэгдэл бичих