УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.12.04/ мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ “Хууль дагасан маш олон журам байдаг. Маш том эрхүүдийг авдаг. Тэр эрхээрээ дамжуулан иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг тэр журмаараа хааж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын оруулж ирж байгаа хуулийн төслийг яаралтай горимоор оруулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай болгох ёстой. Жишээлбэл, Зариг.мн сайт байна. Нэг хүний бус нэг байгууллагын нийт сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаах нь буруу” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан хэлэхдээ “ОРОН НУТАГТ БЕНЗИН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭЭД САР ГАРУЙ ХУГАЦАА БОЛЖ БАЙНА. Эдийн засгийн цусны эргэлт тасарсан. Цагаан идээ, мах, сүү борлохгүй байна. Ногоочин, тариаланчид ч ялгаа байхгүй. Иргэд бэлэн мөнгөгүй цалингийн зээлийн өрөнд орсон байна. Хөдөө орон нутагт бензин шатахууны хомсдол үүсээд нэг сар гаруй хугацаа болж байна. Монголчууд жил бүр арванхоёрдугаар сарын 7-нд эхэлдэг малын тооллогоос өмнө малаа бойлж, махыг нь борлуулдаг. Хөдөөд малаа бойлох хүн ч алга. Махыг нь худалдаж авах ч хүн байхгүй болсон байна. Өвс тэжээлийн хомсдолд орсон” гэв.
Сэтгэгдэл бичих