Японы эрх баригч намын дөрвөн сайд өнөөдөр /2023.12.14/ авилгын улмаас огцрох өргөдлөө өгчээ. Японыг хэдэн арван жил тасралтгүй удирдсан Либерал ардчилсан нам 500 сая иен буюу 3.4 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон байна.
Огцрох өргөдлөө өгсөн сайдууд нь засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно, Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимүра, Дотоод хэргийн сайд Жүнжү Сүзүки, Хөдөө аж ахуйн сайд Ичиро Мияашита нар юм.
Прокурорууд энэ долоо хоногийн сүүлээр оффисуудад нэгжлэг хийж, хууль тогтоогчидтой ярилцлага хийх аж. Энэ мэт авлигын хэргээс болоод ерөнхий сайд Фүмио Кишидагийн үнэлгээ хамгийн муу түвшиндээ хүрээд байна. Тэрбээр есдүгээр сард бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд өнгөрсөн сард эдийн засгийг дэмжих, үнийн өсөлтөөс үүдэлтэй асуудлуудыг намжаах зорилгоор 17 их наяд иенийн төсөв зарласан зэрэг асуудал огцрох шалтгаан болжээ.
Сэтгэгдэл бичих