Ерөнхий сайд асан С.Баяр “долдугаар сарын 1-ний хэрэг” гэж нэрлэгдэн үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-нд болсон хэргийн талаар номоо бичиж дуусгасан бөгөөд энэ дагуу ҮАБЗ-д хандахаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Учир нь номонд орсон баримт, тэмдэглэлүүд төрийн нууцад орсон баримтуудад түшиглэсэн учраас ийнхүү хандаж, нууцаас гаргуулах хүсэлт гаргахаар болжээ. Энэ талаар тэрбээр “”Нууц” баримт нийтэлж хууль зөрчиж болохгүй. 2008.07.01-нд хуралдсан ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэл,хууль хүчний байгууллагын рапорт зэргийг “нууц” зэрэглэлээс гаргах асуудал байгаа юм. Би энэ талаар 2008,2014 онд ҮАБЗ-д хандсан боловч бүтээгүй. Одоо дахин хандана” гэж жиргэсэн байна. Түүний хэлж буйгаар шинээр гарах номных нь 60 хувь нь “нууц”, “маш нууц”, “маш нууц – онц чухал” тамгатай баримт ашигласан байна.