“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехийн Технологич инженер, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Дорж 2024 оны Equipped Хэвтээ шахалтын Улсын аварга шалгаруулах тэмцээний Насанд хүрэгчдийн +120 кг жинд оролцож, 280 кг өргөж мөнгөн медаль хүртлээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дээрх амжилтыг гаргаснаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 06 дугаар 01-ний өдрийн хооронд Америкийн нэгдсэн улсын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдах Equipped Хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болоод байна. Түүний оролцох жинд Дэлхийн шилдэг тамирчид байгаа бөгөөд Урьдчилсан захиалгаар 8-р байранд эрэмбэлэгдэж байна.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn