“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны ногдол ашгийг хэзээ олгох талаар компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбатаас тодруулахад “Эрдэнэс Тавантолгой компанийн 2023 оны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт иргэдийн данс руу шилжүүлнэ. 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөгийг олгосон тэрхүү зарчмаараа өгнө. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орно” гэв.