Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн асуудлаар иргэн О.Батнайрамдал Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргалаа. Энэ үеэр тэрбээр, “Өнгөрсөн хавар шүгэл үлээснээс хойш Боловсролын зээлийн сангийн 5-6 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад, тав дахин нэмэгдсэн дүн гарч байгаа. Товчхондоо бол өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий этгээдийнхээ зээлийг төлсөн. Гэхдээ нийт төлөгдөх ёстой 360 тэрбумаас 5-6 тэрбум нь л төлөгдсөн байна гэхээр маш хангалтгүй буюу дөнгөж 5-хан хувьтай эргэн төлөгдсөн гэсэн үг. Үлдсэн 95 хувь нь өрөө төл. Сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдлээ. БЗС-тай холбоотой горилогчид ёс зүйн манлайлал үзүүлж, өрөө төлчихөөд тойрогтоо оч. Төлөхдөө хүүтэй нь төл. Арилжааны банкнаас авсан зээлээ хугацаа хэтрүүлж төлөхдөө хүү, алданги тооцож төлдөг хэр нь татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхдөө яагаад хүү, алданги төлдөггүй юм. Тиймээс эдгээр зээлээ төлөөгүй хүмүүс яаралтай төлөхийг шаардаж байна” гэв. УИХ-д нэр дэвшихээр горилогчид Боловсролын зээлийн сангийн өрөө төлж өрсөлд гэж тэрбээр шаардлаа.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn