Mapple.mn
Sunday, October 1, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Сайхан бүтээл болжээ, санхүүжилтийг нь ИЛ БОЛГО!

Нийтэлсэн: admin
2022-03-10
Ангилал: Урлаг
0
Сайхан бүтээл болжээ, санхүүжилтийг нь ИЛ БОЛГО!

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Хөхүүрийн хөндий хэмээх газарт босгосон “Андлалын өргөө” хөшөөг ашиглалтад ормогц нь өнгөрсөн наймдугаар сард нураасан. Нурааснаас хойш хоёр сарын дотор суурин дээр нь “Тэнгэрийн андгай” нэртэй хөшөө сүндэрлэв.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын бүтээсэн үүлэн дунд хөвөх мэт өндөрлөгт хоёр баатар эр бүсээ солилцож, андын тангараг өргөж буй дүрслэл бүхий энэ хөшөөг очиж үзсэн, очоогүй ч гэрэл зургийг нь харсан хүмүүс сайн бүтээл болсон гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх аж. Харин өмнөх хөшөөг буулгасан, энэ хөшөөг барьсан хөрөнгө санхүүгийн асуудал нь ойлгомжгүйгээс хардлага дагуулсаар байна.

“Андлалын өргөө”- г барих тендерт 2017 онд “Хос санаа” ХХК шалгарч уг хөшөөг 1.9 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр барьж босгосон. Гэвч уран сэтгэмж, ур хийц талаасаа гологдон шүүмжлэгдэх болсон нь энэ ажлыг сэдэж, бүтээн байгуулах ажилд анхнаас нь дэмжлэг үзүүлсэн тухайн үеийн Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүндэд халтай байв. Хүлэг Боорчи, Тэмүүжин нарын анд барилцаж бүсээ солилцсон зан үйлийн хөшөөний эх загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Д.Эрдэмбилэг гаргасан. Уран барималч уг бүтээлээ хийж гүйцэтгэж дуусаагүй байхдаа зуурдаар өөд болсон тул зохиогчийн ар гэрийнхэн Андлалын өргөө хөшөөг буулгах хүсэлт тавьсны дагуу гэрээлэгч талууд зөвшилцөөд, хүсэлтийг ёсоор болгосон тухай тайлбарыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан хийсэн билээ.

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Дараагийнх

436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

Дараагийнх
436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2023-09-28
Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

2023-09-28
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

2023-09-27
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-09-25
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023-08-03
Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

2023-08-01
Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

2023-08-01
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2023-08-01
Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

2023-07-25
Он гарсаар 31 хүн усанд үйжээ

Он гарсаар 31 хүн усанд үйжээ

2023-07-25

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.