Mapple.mn
Monday, December 11, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Монголд анхны ардын сургууль байгуулагдсан 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

Нийтэлсэн: admin
2021-11-02
Ангилал: Боловсрол
0
Монголд анхны ардын сургууль байгуулагдсан 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

1921 оны наймдугаар сарын 14-ний өдөр ардын засгийн газрын хуралдаанаар сургуулийн танхим байгуулах шийдвэр гарч, тухайн 1921 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр анхны сургуулийн танхим байгуулж байсан түүхтэй.

Анх Улаанбаатар хотын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн гуравдугаар сургуулийг нээж байсан нь Монгол Улсын хэмжээнд анхлан баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээсэн. Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, ази тивдээ анхны сургууль болж түүхэд тэмдэглэгдсэн юм.

Боловсролын салбарын анхдагч байсны хувьд олон бүтээлч ажлын эхлэл үндэс суурийг энэ сургуулийн төгсөгчид, багш нар тавьж түүхэд нэрээ мөнхөлсөн байдаг.

Бага сургуулийн багшаар ажиллаж байсан Дондогийн Цэвэгмид Монгол Улсыг НҮБ-д гишүүн болгоход төлөөлөгчдийг ахлан, НҮБ-ын хүндэт индэр дээрээс анхны Монгол хүний дуу хоолойг ертөнц дахинаа цуурайтуулан, улсаа бүрэн эрхт гишүүн болгосон юм.

Бага сургуулийн багш, сурагч асан Дэнзэнгийн Ишцэрэн Гэгээрлийн яамны сайдаар 1965-1978 онуудад ажиллахдаа 1970 онд ЮНЕСКО-д Монгол Улсаа бичиг үсэгтэй ард түмэн болгон бүртгүүлсэн мөнхийн гавьяатай.

Энэ сургуулийн анхны захирал Сангажавын Жамьян Ардын гэгээрлийн яамны анхны сайд болж Монголын Шинжлэх ухаан, Боловсролын суурийг тавилцсан бол, хичээлийн эрхлэгч Шадавын Лувсанвандан Шинэ үсгийг зохиолцон, монгол хэл, соёлыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан гэх мэтээр бахархал, түүхээр баялаг юм.

Энэ сургуулиас 300 гаруй алдартан төрөн гарсан байдаг. Тухайлбал:

  • Хөдөлмөрийн баатар – 6
  • Ардын цолтон – 15
  • Төрийн Соёрхолт – 16
  • Гавьяат цолтон – 56
  • Ардын Их хурлын депутат, УИХ-ын гишүүн, сайд – 12
  • Доктор профессор – 60
  • Спортын мастер – 103
  • Хурандаа болон түүнээс дээш цолтон – 28 төрөн гарсан байдаг.
Өмнөх

436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

Дараагийнх

Л.Отгонбаатар Үндэсний бөхийн мэргэжлийн лигт барилдана

Дараагийнх
Л.Отгонбаатар Үндэсний бөхийн мэргэжлийн лигт барилдана

Л.Отгонбаатар Үндэсний бөхийн мэргэжлийн лигт барилдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ж.Батсуурь: Хөдөө дизель түлш нэг литр нь 5000 төгрөг давсан

Ж.Батсуурь: Хөдөө дизель түлш нэг литр нь 5000 төгрөг давсан

2023-12-11
Анхаар: 30 сум цагаан зудтай байна

Анхаар: 30 сум цагаан зудтай байна

2023-12-10
Газар нутаг эзэмшүүлсэн байж болзошгүй хэрэгт 11 хүнийг яллагдагчаар татжээ

Газар нутаг эзэмшүүлсэн байж болзошгүй хэрэгт 11 хүнийг яллагдагчаар татжээ

2023-12-08
ЭТТ компанитай байгуулсан тээврийн автомашины бүх мэдээлэл нээлттэй болжээ

ЭТТ компанитай байгуулсан тээврийн автомашины бүх мэдээлэл нээлттэй болжээ

2023-12-06

О.Отгонжаргал: Уурхай бол бахархалтай, хариуцлагатай ажил

2023-12-05
Долоодугаар сард үйлчлэх хуулийн өөрчлөлтүүд

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно

2023-12-04
АН: Шатахууны хомсдол хэзээ хэвийн болох вэ?

АН: Шатахууны хомсдол хэзээ хэвийн болох вэ?

2023-12-04
ЭТТ ХК Онцгой дэглэмийн үеийн хэрэгжилтийг танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин Онцгой дэглэм тогтоолоо

2023-12-04
Б.Энхбаяр: Нүүрсний эхний сонсголд 175 иргэнийг дуудна

Б.Энхбаяр: Нүүрсний эхний сонсголд 175 иргэнийг дуудна

2023-11-27
Эрдэнэс Тавантолгой ХК – НЭГ ЖИЛД

Эрдэнэс Тавантолгой ХК – НЭГ ЖИЛД

2023-11-27

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.