Пакистаны ерөнхий сайд Имран Хан өчигдөр /2022.02.23/ Москваг зорилоо. Тэрбээр Оросын компаниудтай хамтран барих олон тэрбум ам.долларын өртөгтэй байгалийн хийн хоолойн ажил удаан хугацаанд хойшлогдсон асуудлыг хэлэлцэхээр ийн айлчилж буй юм. Ерөнхий сайдын айлчлалд Эрчим хүчний сайд Хаммад Азхар дагалдан яваа гэв.
Пакистаны эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч “Пакистан урсгал” хийн хоолойн талаар “Reuters’-д ярьсан. “Энэ төслийг аль болох хурдан эхлүүлмээр байна” гэжээ. Хоёр улсын хамтын санхүүжилтээр баригдаж буй “Пакистан урсгал” хийн хоолойн төслийг 2015 онд анх тохиролцсон бөгөөд 1100 км урттай. Чиглэлийн хувьд Арабын тэнгисийн эрэг дээрх Карачи хотоос зүүн хойд Пунжав мужийн цахилгаан станц хүртэл үргэлжлэнэ.
Ерөнхий сайд Имран Хан айлчлалынхаа өмнө өгсөн ярилцлагадаа Украины нөхцөл байдал Пакистан, Орос хоёр улсын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх вий гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн. Уг төсөл нь Пакистаны хувьд, ялангуяа эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой юм. Өмнө нь АНУ-аас авсан хориг арга хэмжээний дагуу хийн хоолойн ажил хойшлогдож байжээ.
Эх сурвалж: MSN
Сэтгэгдэл бичих