Оросын Армид бүслэгдсэн хотын иргэдийг зөвхөн Орос, Беларусь руу дүрвэх коридорыг нээсэн. Үүнийг Оросууд өөрийн эрх ашиг, мэдээллийн дайнд ашиглаж буйг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дөнгөж сая мэдэгдлээ.
Мөн мэдээллийн дайныг голлон зохион байгуулж буй PR-чидын баруун дахь хөрөнгийг хураалгах болно. Харгис дайны гэмт хэргийг өөгшүүлж байгаагийн эсрэг хатуу тэмцэнэ гэдгээ тэрбээр дахин хэллээ.
Оросын армийнханд бүслэгдсэн хотуудын 60 мянган энгийн иргэнийг дайны бүс нутгаас гаргаад байгаа аж.
Сэтгэгдэл бичих