Mapple.mn
Friday, January 27, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

У.Хүрэлсүх: Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна

Нийтэлсэн: admin
2022-03-14
Ангилал: Эрүүл мэнд
0
У.Хүрэлсүх: Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал”, Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур юм. Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Засаж залруулах зүйл ч их байна. Зарим нөхөд маань эрүүл мэнд, ахуй амьдралаа хөсөрдүүлж, эр хүн, эцэг хүнийхээ үүрэг, хариуцлагыг умартаж, гэр орон, ажил үйлсээ эзэнгүйдүүлж, хань ижил, үр хүүхэд, гэр бүлээ зовоож байгаа явдал цөөнгүй байна.

Манай улсын хүн ам өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэг ёсондоо эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг юм. Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд энэ нь архи, тамхи, осол гэмтэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ” гэсэн юм.

Мөн Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Өнөөдрийн чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар тал бүрээс нь нухацтай сайн хэлэлцэж, эрчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Төрийн тэргүүн онцлов.

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Он гарсаар 1,602.7 мянган тонн нүүрс экспортолжээ

Дараагийнх

Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэнэ

Дараагийнх
Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэнэ

Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэнэ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ

НИЙТ НУТГААР ЗУДТАЙ БАЙНА

НИЙТ НУТГААР ЗУДТАЙ БАЙНА

2023-01-26
0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ

0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ

2023-01-26
АИ-92 АТОБЕНЗИНИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭГЛЭЛЭЭ

АИ-92 АТОБЕНЗИНИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭГЛЭЛЭЭ

2023-01-26
С.ЭРДЭНИЙН ТАЛ АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЗАРЛАВ

С.ЭРДЭНИЙН ТАЛ АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЗАРЛАВ

2023-01-26
Хөгжлийн банкны зарим эрүүгийн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

Хөгжлийн банкны зарим эрүүгийн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

2023-01-25
ОРОС, УЗБЕК АХ ДҮҮ ХОЁРЫН 40 ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

ОРОС, УЗБЕК АХ ДҮҮ ХОЁРЫН 40 ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

2023-01-25
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

2023-01-24
БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ЧИГЛЭЛИЙН ТИЙЗ 1,208.000 ТӨГРӨГ БАЙНА

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ЧИГЛЭЛИЙН ТИЙЗ 1,208.000 ТӨГРӨГ БАЙНА

2023-01-25
ЗОВЛОНТ АМЬДРАЛААС ЗУГТСАН ОХИН 20 ЖИЛИЙН ДАРАА ГЭР БҮЛЭЭ ОЛЖЭЭ

ЗОВЛОНТ АМЬДРАЛААС ЗУГТСАН ОХИН 20 ЖИЛИЙН ДАРАА ГЭР БҮЛЭЭ ОЛЖЭЭ

2023-01-23
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 21 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 21 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

2023-01-24

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.