Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан гаражуудыг татан буулгах ажлыг эхэлжээ. Улаанбаатарын 188 байршилд байгаа 4860 гаражийг буулгаж, газрын зөрчил арилгахаар төлөвлөсөн байна.
Авто замын түгжрэлийг бууруулах, Онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлж, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гаражуудыг буулган чөлөөлөх ажлыг ийнхүү өнөөдрөөс эхлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл бичих