Mapple.mn
Sunday, October 1, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Опек, опек+ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээс татгалзаа

Нийтэлсэн: admin
2022-04-01
Ангилал: Гадаад мэдээ
0
Опек, опек+ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээс татгалзаа

ОПЕК болон ОПЕК+ бүлгийн 27 дох уулзалт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болж өндөрлөлөө. Тус цахим уулзалт ердөө 12 минут үргэлжилсэн бөгөөд бүлгийн гишүүд ирэх 5 дугаар сард газрын тосны олборлолтын хэмжээг төлөвлөгөөний дагуу өдөрт 432,000 баррелиар үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Тус бүлгийн үзэж буйгаар одоогоор газрын тосны зах зээл тэнцвэртэй байгаа бөгөөд өнөөгийн тогтворгүй байдал нь суурь үзүүлэлтээс бус геополитикийн хүчин зүйлээс үүдэлтэй байна.

Мөн энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч өмнөх өдөр нь буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр газрын тосны стратегийн нөөцөөс 180 сая баррель (хэдэн сарын турш өдөрт 1 сая баррель) шатахуун дотоодод гаргах төлөвлөгөөг танилцуулсантай холбоотой тул ОПЕК болон ОПЕК+ өргөтгөсөн төлөвлөгөөнөөсөө хазайж, дэлхийн хямралд хариу арга хэмжээ авахаас татгалзсан болохыг шинжээчид тэмдэглэж байна.

ОПЕК, ОПЕК+ бүлгийн дараагийн уулзалт 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр товлогдлоо.

Үүний зэрэгцээ ОПЕК Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээллийг газрын тосны зах зээлийг дүгнэхэд хэрэглэдэг эх үүсвэрийн тооноос хасав. Үүний оронд Wood Mackenzie болон Rystad Energy байгууллагуудыг мэдээллийн хоёрдогч эх сурвалж болгон сольсон гэж бүлгийн техникийн хорооны хурлаар мэдэгдэв.

ОПЕК болон Олон улсын эрчим хүчний агентлаг нь газрын тосны зах зээлийн хамгийн том, хамгийн эртний аналитик байгууллага юм. ОПЕК газрын тос олборлогч, экспортлогчдыг нэгтгэдэг байгууллага бол Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны хэрэглэгч орнуудын нэгтгэдэг юм. ОПЕК Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллийг газрын тосны зах зээлд дүн шинжилгээ хийхэд өргөн ашиглаж, газрын тосны гол үзүүлэлтүүдийн ирээдүйн төлөвийг гаргадаг. Гэсэн хэдий ч сүүлийн үед эдгээр байгууллагуудын бодлого зөрөлдөж эхэлсэн.

ОХУ-ын газрын тосонд хориг тавигдаж, нийлүүлэлтийн хомстол, үнийн хөөрөгдөл, газрын тосны зах зээл дэх тогтворгүй байдлыг зогсоохын тулд Олон улсын эрчим хүчний агентлаг ОПЕК-ийн орнуудаас олборлолтоо нэмэгдүүлэхийг шаардсан боловч, ОПЕК зах зээл тэнцвэртэй байгаа тул нийлүүлэлтийг нэмэгдүүлэх аливаа үйлдэл хийхгүй гэдгээ мэдэгдэж, уг шийдвэрээ тайлбарлахдаа ОПЕК, ОПЕК+ бүлгийн газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлох шийдвэрүүд нь улс төрийн бус зөвхөн эдийн засгийн нөхцөл байдал зах зээлийн зарчмаар явагддаг гэв.

Эх сурвалж: https://www.opec.org/opec_web/en/press_room/6845.htm

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Газрын тосны зах зээл хүнд байдалд байна

Дараагийнх

УИХ-ын гишүүд сайд нарыг загнахаа болих хэрэгтэй

Дараагийнх
УИХ-ын гишүүд сайд нарыг загнахаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүд сайд нарыг загнахаа болих хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2023-09-28
Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

2023-09-28
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

2023-09-27
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-09-25
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023-08-03
Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

2023-08-01
Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

2023-08-01
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2023-08-01
Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

2023-07-25
Он гарсаар 31 хүн усанд үйжээ

Он гарсаар 31 хүн усанд үйжээ

2023-07-25

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.