Mapple.mn
Saturday, September 30, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Шатахуун тасрахгүй

Нийтэлсэн: admin
2022-04-18
Ангилал: Онцлох мэдээ
0
Шатахуун тасрахгүй

АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) газрын тосны тайлан нийтэлж, өнгөрсөн долоо хоногийн үр дүнгийн дагуу тус улсад газрын тосны нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэн гэсэн мэдээний дараа газрын тосны үнэ үргэлжлэн өсөлт үзүүлж байна. Тайланд мэдээлснээр, АНУ-д 4 дүгээр сарын 8-нд дууссан долоо хоногт арилжааны газрын тосны нөөц 9.38 сая баррелиар нэмэгдсэн бол автобензиний нөөц 3.65 сая баррелиар, нэрмэлийн нөөц 2.9 сая баррелиар буурчээ.

Салбарын шинжээчид дунджаар газрын тосны нөөц 1 сая баррелиар нэмэгдэж, автобензиний нөөц 600 мянган баррелиар, нэрмэлийн нөөц 416 мянган баррелиар буурна гэж таамаглаж байв.

Үүний зэрэгцээ, Нью-Йоркийн NYMEX бирж дээр арилжаалагддаг газрын тос хадгалагдаж буй Кушингийн агуулах дахь газрын тосны нөөц сүүлийн долоо хоногт 400 мянган баррелиар нэмэгджээ. Лондонгийн ICE фьючерс бирж дээр Брент төрлийн газрын тосны 6 дугаар сарын фьючерсийн үнэ 1,96 ам.доллар/баррелиар (1,87%) өссөн бөгөөд 106,60 ам.доллар/ баррель хүрсэн байна. Нью-Йоркийн NYMEX бирж дээр 5 дугаар сарын WTI төрлийн газрын тосны фьючерсийн үнэ 1,58 ам.доллар/баррелиар (1,57%) өсөж, 102,18 ам.доллар/баррельд хүрчээ. Харин манай улсад газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн байна. Улсын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 148,618 тн шатахууны нөөцтэй байгаа аж. А-80 автобензин 11,678 тн буюу 70 хоног, АИ-92 автобензин 52,138 тн буюу 39 хоног, АИ-95 автобензин 4,713 тн буюу 45 хоног, ДТ 79,296 тн буюу 29 хоногийн нөөцтэй байгааг УУАҮЯ-наас мэдээлжээ. Харин Улаанбаатар хотын хувьд 78,012 тн байгаа гэв. Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,479 тн, хангайн бүсэд 10,675 тн, төвийн бүсэд 32,555 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,757 тн байна.

Манай улс он гарсаар нийт 470.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 11.5 мян.тн, АИ-92 автобензин 174.6 мян.тн, АИ-95/98 автобензин 8.6 мян.тн, ДТ 233.9 мян.тн, онгоцны түлш 8.5 мян.тн, бусад 33.8 мян.тн байна.

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Түүхий тос дамжуулах хоолой барих төслийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Дараагийнх

МТ компани газрын тосны бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн лабораторитой боллоо

Дараагийнх
МТ компани газрын тосны бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн лабораторитой боллоо

МТ компани газрын тосны бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн лабораторитой боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2023-09-28
Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

2023-09-28
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

2023-09-27
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-09-25
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023-08-03
Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

2023-08-01
Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

2023-08-01
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2023-08-01
Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

2023-07-25
Он гарсаар 31 хүн усанд үйжээ

Он гарсаар 31 хүн усанд үйжээ

2023-07-25

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.