Mapple.mn
Friday, January 27, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Шоронд төрүүлсэн охинтойгоо 26 жилийн дараа таксинд уулзжээ

Нийтэлсэн: admin
2022-06-14
Ангилал: Шар мэдээ
0
Шоронд төрүүлсэн охинтойгоо 26 жилийн дараа таксинд уулзжээ

ОХУ-ын Сусумана хотын иргэн Полина Агаповагийн ээдрээт амьдралын түүхийг Оросын НТВ телевизийн суваг хөндөж, нэвтрүүлэг бэлтгэснийг хөрвүүлэн уншигч танд хүргэе.

Полина Агапова нь амьдралын ээдрээт хувь заяаг туулж яваа нэгэн. 14-хэн настайгаасаа эцэг, эхээсээ хагацан өнчирч, гудманд гарсан бөгөөд очих гэр бүлгүй учир аргагүйн эрхэнд өөрөөсөө ахмад, бүтэлгүй залуутай учирснаар хожмын бүх харамсал, уйтгар гунигт хөтөлжээ. Түүний хамт амьдарч байсан залуу нь танхай, хулгайн гэмт хэрэгтэн байж, бяцхан охин Полинаг өргөст торны цаана суухад хүргэсэн байна.

Насанд хүрээгүй бяцхан охин баян, чинээлэг хөршийнхөө алт, үнэт эрдэнийг харсан тухайгаа санамсаргүйгээр хамтран амьдрагч найз залуудаа хэлэв. Үүнийг сонссон залуу шуналдаа хөтлөгдөн хөрш айлынхаа эзний аминд хүрч хөнөөгөөд хэргээ Полинад үүрүүлчих нь тэр. Насанд хүрээгүй, бяцхан охинд хүн амины хэргээ чихчихвэл хэдхэн жилийн ял аваад гарна хэмээн тооцоолж, хэргээ Полинад тохов. Насанд хүрээгүй хүүхэд хүний амь насанд хүрсэн гэсэн зүйл заалтаар түүнд 6 жилийн ял оноосон байна. Гэтэл.. тэрбээр жирэмсэн болсон байв. Шоронгийн хаалга татсанаас хоёр сарын дараа ээж болох гэж буйгаа мэджээ.

Ийнхүү 18 настайдаа тэрбээр ээж болж, бяцхан охин мэндэлсэн ч, ялтны хүүхдийг төр асрамжиндаа авчээ. Тэр л өдрөөс хойш Полина охиныхоо тухай сураг алдарсаар хожим нэгэн мэдээлэл чих дэлссэн нь түүний охиныг шүүхийн газрын нарийн бичгийн дарга эмэгтэй өргөж авсан тухай байжээ. Түүнээс хойш охиныхоо сургийг гаргаж огт чадаагүй аж.

Полина 6 жилийн ялаа эдэлж дуусаад наранд гарах дөхөж байсан ч, нэгэн гайтай өдрийг үзэн яддаг гэдгээ нэвтрүүлгийн үеэр нулимс дуслуулан ярьж байв. Хоригдлуудын өрөөнд нэгэн бүсгүй орж ирсэн нь төрсөн охиноо хөнөөсөн ялтан байжээ. Үр хүүхдээ санан бэлтгэрч байсан бүсгүйчүүд үүнд эгдүүцэн, улмаар үгсэн хуйвалдаж түүнийг хөнөөчихжээ. Ингээд хэзээ мөдгүй ялын хугацаа нь дуусах гэж байсан Полинаг дахин 14 жил шоронд түгжчих нь тэр. Харин одоо тэр ялаа эдэлж дуусаад, хэвийн амьдралд хөл тавьж, бяцхан охин нөхрийн хамт амьдарч байна. 26 жилийн өмнө төрүүлсэн бяцхан охиноо шоронгоос гарсан өдрөөсөө хойш хайсаар байсан ч, олж чадахгүй л байв. Гэтэл нэг өдөр түүний нөхөр Валерий нэгэн хачирхалтай үйл явдалтай таарсан тухайгаа ярьсаар сандарч орж иржээ.  Тэрбээр таксинд явж байхдаа Полинатай яг ижилхэн царай төрхтэй, ааш араншин ойролцоо охинтой тааралдсан тухайгаа ярьсаар гэртээ харайлган ирсэн байна.

Вероника Евгения гэх тэр бүсгүй яг л 26 настай бөгөөд айлын өргөмөл, ганц охин байв. Төрсөн ээж нь бүтэлгүй нэгэн байсан учир түүний аав, ээж нь өргөн авсан гэдгийг хожмоо мэджээ. Тэрбээр дээд боловсрол эзэмшсэн, энгийн сайхан амьдарч байгаа аж. Нэвтрүүлгийн баг оролцогчдын зангилааг тайлж, төрсөн эх, охин мөн эсэхийг эмнэлгийн магадлагаагаар шинжлүүлэхэд тэд 99 хувь хэмээн бататгав. Ийнхүү амьдралын ээдрээт хувь заяагаар хагацсан эх, үр хоёр 26 жилийн дараа санамсаргүй тааралдаж, тэврэлдэн учирч байгаа нь энэ юм.

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Манай улсад АИ-92 авто бензин хөрш хоёр орноос хямд үнэтэй байна

Дараагийнх

Олон улсын уул уурхайн чуулга уулзалт эхэллээ

Дараагийнх
Олон улсын уул уурхайн чуулга уулзалт эхэллээ

Олон улсын уул уурхайн чуулга уулзалт эхэллээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ

НИЙТ НУТГААР ЗУДТАЙ БАЙНА

НИЙТ НУТГААР ЗУДТАЙ БАЙНА

2023-01-26
0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ

0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ

2023-01-26
АИ-92 АТОБЕНЗИНИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭГЛЭЛЭЭ

АИ-92 АТОБЕНЗИНИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭГЛЭЛЭЭ

2023-01-26
С.ЭРДЭНИЙН ТАЛ АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЗАРЛАВ

С.ЭРДЭНИЙН ТАЛ АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЗАРЛАВ

2023-01-26
Хөгжлийн банкны зарим эрүүгийн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

Хөгжлийн банкны зарим эрүүгийн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

2023-01-25
ОРОС, УЗБЕК АХ ДҮҮ ХОЁРЫН 40 ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

ОРОС, УЗБЕК АХ ДҮҮ ХОЁРЫН 40 ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

2023-01-25
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

2023-01-24
БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ЧИГЛЭЛИЙН ТИЙЗ 1,208.000 ТӨГРӨГ БАЙНА

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ЧИГЛЭЛИЙН ТИЙЗ 1,208.000 ТӨГРӨГ БАЙНА

2023-01-25
ЗОВЛОНТ АМЬДРАЛААС ЗУГТСАН ОХИН 20 ЖИЛИЙН ДАРАА ГЭР БҮЛЭЭ ОЛЖЭЭ

ЗОВЛОНТ АМЬДРАЛААС ЗУГТСАН ОХИН 20 ЖИЛИЙН ДАРАА ГЭР БҮЛЭЭ ОЛЖЭЭ

2023-01-23
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 21 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 21 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

2023-01-24

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.