Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн паркаа шинэчлэх, өргөжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд АНУ-ын “Боинг” компанитай байгуулсан гэрээний дагуу 2013 онд JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тус агаарын хөлгийг АНУ-ын EXIM буюу “Экспорт-Импорт” банкны зээлээр авсан бөгөөд 2014-2022 оны хооронд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу “МИАТ” ТӨХК нь үндсэн төлбөр болон хүүг өөрийн үйл ажиллагааны орлогоор цаг хугацаанд нь төлж ирсэн. Зургаадугаар сарын 16-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөр 8.15 сая ам.долларыг хугацаанаас нь өмнө бүрэн төлж, Монгол Улсын гадаад өрийг тодорхой хэмжээгээр бууруулж, Засгийн газар болон Сангийн яамны өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn
Сэтгэгдэл бичих