Mapple.mn
Wednesday, June 7, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Хүнд хэцүү Дарханы замд туршсан MOZO X автомашин худалдаанд гарлаа

Нийтэлсэн: admin
2022-07-24
Ангилал: Бусад
0
Хүнд хэцүү Дарханы замд туршсан MOZO X автомашин худалдаанд гарлаа

“MOZO”, “GERO” загварын суудлын автомашиныг дотоодын болон гаднын зах зээлд нийлүүлж байсан “Барс моторс” ХХК эдүгээ 3 дахь загвар болох “MOZO X” автомашиныг худалдаанд нийлүүлэхэд бэлэн болжээ. Монгол инженерүүдийн бүтээсэн уг автомашин бензин болон цахилгаан хос хөдөлгүүртэй, туулах чадвар онцгой сайтай гэдгийг ам бардам хэлж байна. Чулуурхаг, шороо устай, бартаат замд туулах чадвар илүү өндөртэйгээс гадна 100 км-т 6,5 л буюу бензин зарцуулалт маш багатай гэдгийг үйлдвэрлэгчид танилцуулав.

Mozo X автомашин нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй бөгөөд нэмэлтээр хойд хоёр дугуй дээрээ цахилгаан мотор суулгаж өгснөөрөө давуу талтай. Хотын хөдөлгөөнд цахилгаан мотороороо 100% цахилгаан машин шиг явах бол бартаат замд бензин хөдөлгүүрээрээ ажиллах онцлогтой юм.

“Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэл “ Хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх үйлсэд манай хамт  олон тодорхой хувь нэмрээ оруулж байна. MOZO X бол бүх эд ангидаа баталгаа өгч байгаа цорын ганц машин. Польш, Герман, Беларусийн үйлдвэрийн баталгаатай эд ангиар үйлдвэрлэсэн. Засвар үйлчилгээ нь үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн гэдгээрээ онцлог. МOZO X машины тестийг Дарханы зам дээр хийсэн учраас монгол орны ямар ч хүнд хэцүү замыг туулахад зохицсон унаа гэж ам бардам хэлнэ” гэв.

“MOZO X” автомашины үзүүлэлт

  • Мицубиши мотортой
  • Зуун км-т 6 литр бензин зарцуулдаг
  • Туулах чадвар сайтай
  • Эд ангийг Европоос нийлүүлдэг
  • Бат бөх, эдэлгээний чанар өндөртэй
  • Хэрэглэгчдийн тав тухыг хангасан
  • Туршилтыг Монголын хүнд нөхцөлтэй замд хийсэн
  • Үйлдвэрийн баталгаатай
  • Үнэ 129 сая төгрөг бөгөөд лизингээр худалдан авах тохиолдолд Голомт, Богд банкинд хандах боломжтой.
  • Захиалга өгснөөс 2 долоо хоногт багтаан хэрэглэгчийн гарт очно
  • Эвдрэл гарсан тохиолдолд 24 цагийн дотор засвар үйлчилгээг хийнэ

Тус компани өнөөдөр 500 орчим хүнийг ажлын байраар хангаж буй бөгөөд угсарч, үйлдвэрлэсэн автомашинуудаа БНСУ-д экспортлохоор ажиллаж эхэлжээ. Ирэх 12 дугаар сард MOZO EVision хэмээх нэртэй автомашин экспортод гарч эхлэх нь.

Үүний зэрэгцээ  “Барс Моторс”-ынхон хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгө оруулалтыг хамгаалах, өсгөх зорилгоор  дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг болох Инчёны олон улсын нисэх онгоцны буудалд “MOZO TRAVEL CAFE”-г нээж байна. Инчён нисэх онгоцны буудлаар өдөрт 50 мянган хүн дамжин өнгөрч, үйлчлүүлж байгаа бөгөөд тус кофе шопоор дамжуулан хилийн чанадад өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, Монголынхоо аялал жуулчлалыг сурталчлан таниулах ажлуудыг хийх бүрэн боломжтой юм.

Дашрамд дурдахад, манай улс жилд ойролцоогоор 500 сая ам.долларын автомашины худалдаа хийдэг бөгөөд үүний багагүй хувийг дотоодын зах зээлд шингээх бүрэн боломжтойг Барс моторсын инженер мэргэжилтнүүд ярьж байв.

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Монгол Улсын Ерөнхий сайд Сингапур улсад албан ёсны айлчлал хийж байна

Дараагийнх

Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгана

Дараагийнх
Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгана

Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголд компани байгуулах “Старлинк”-ийн хүсэлтэд хэн татгалзав?

Монголд компани байгуулах “Старлинк”-ийн хүсэлтэд хэн татгалзав?

2023-06-07
Нүүрсний цахим арилжаа

Нүүрсний цахим арилжаа

2023-06-05
ҮХӨ-ийг Ерөнхийлөгч нотлон баталгаажууллаа

ҮХӨ-ийг Ерөнхийлөгч нотлон баталгаажууллаа

2023-06-05
Гэгээн Ширээт улсын Тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад айлчилж байна

Гэгээн Ширээт улсын Тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад айлчилж байна

2023-06-05
Нүүрсний хэрэгтэй холбоотой Н гэгчийг “Шувуу” ажиллагаагаар авчирна

Нүүрсний хэрэгтэй холбоотой Н гэгчийг “Шувуу” ажиллагаагаар авчирна

2023-06-05
Өнөөдөр дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад халуун ус хязгаарлана

2023-06-05
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

2023-06-05
ХУУРАЙ АРГААР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

ХУУРАЙ АРГААР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2023-05-31
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

2023-05-23
Эммануэл Макрон Талын Монголд айлчиллаа

Эммануэл Макрон Талын Монголд айлчиллаа

2023-05-23

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.