Mapple.mn
Wednesday, June 7, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

О.Батнайрамдал: Шатахуун импортлогчид Засгийн газрын нөөц бүрдүүлэх үүргийг сайн биелүүлсэн

Нийтэлсэн: admin
2023-01-25
Ангилал: Эдийн засаг
0
О.Батнайрамдал: Шатахуун импортлогчид Засгийн газрын нөөц бүрдүүлэх үүргийг сайн биелүүлсэн

Орос болон Украины хооронд үүссэн мөргөлдөөн манай улсын шатахууны хэрэглээ, нөөцөд хэрхэн нөлөөлөх вэ?

-Өмнөх оны дөрөвдүгээр улирлаас эхлээд манай улс шатахууны тогтвортой хангамжийн асуудалд анхаарч ажилласны үр дүнд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ зах зээлийн үнэлгээ рүү аажмаар шилжүүлэх, автомат үнийн тооцоолол руу шилжүүлсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэр гаргаж шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 30 хоногийн шатахууны нөөц бүрдүүлэх үүрэгтэй байсныг 45 хоног болгож, хугацааг нь сунгасан. Үүнээс юу харагдаж байна гэхээр шатахуун импортлогч ААН-үүд 45 хоногийн нөөц бүрдүүлэх Засгийн газрын үүргийг сайн биелүүлсэн хэмээн дүгнэж болохоор байна. Бид өнгөрөгч хоёрдугаар сард украинд гарч байсан мөргөлдөөнтэй холбоотойгоор нэмэлт захиалга өгч, нөөцөө базаахад анхаарч ажилласан.

-Нөөцийн төлөвлөсөн хэмжээнд байгаа хэдий ч дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өсч байна. Энэ үнийн өсөлт манайд хэрхэн нөлөөлөх вэ?

-Шатахууны үнийн тухайд ОХу дэлхийн түүхий нефтийн нийт нийлүүлэлтийн 10-12 хувийг дангаараа нийлүүлдэг томоохон нийлүүлэгч орон. ОХу-ын эсрэг олон улсаас тавьж байгаа акцуудтай холбоотойгоор нийлүүлэлт тасалдах болов уу гэсэн болгоомжлол их байгаагаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж байна.

Түүхий газрын тосны үнэ дэлхийн улс орнуудад өрнөж байгаа мөргөлдөөнөөс болж хэлбэлзэх тохиолдол байдаг. Өнөөдрийн байдлаар түүхий газрын тосны үнэ баррель нь 110 ам доллараас давчихаад байна. ОХУ болон Украин хоорондын асуудал хурцдахаас өмнө түүхий газрын тосны үнэ баррель нь 80 гаруй ам долларын үнэтэй байсан. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд Олон улсын эрчим хүчний агентлагаас дэвшүүлсэн таамаглалд дараа жилийн өдийд буюу 2022 онд баррель газрын тосны үнэ 70-80 ам доллартай байх болов уу гэсэн таамаг дэвшүүлж байсан. Гэтэл энэ таамаглал мөргөлдөөн гарснаас үүдэн эрс өсчихлөө. Газрын тосны үнэ түүхэндээ дэлхийн зах зээл дээр 100 ам.доллараас давсан тохиолдол ховорхон байдаг. Хэрэв та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө түүхий газрын тосны үнэ сарын дунджаар баррель нь 20 ам .доллар хүрч байсан. Гэтэл өнөөдөр 110 ам.долларт хүрнэ гэдэг бол асар их савлагаа үүссэнийг харуулж байна. Нөгөө талаас энэ байдал юуг илэрхийлж байна гэхээр манай улс шиг газрын тосыг 100 хувь эцсийн бүтээгдэхүүн байдлаар нь импортолдог улсад дэлхийн зах зээл дээр өсч байгаа шатахууны үнийн өсөлт аажмаар орж ирэх нь тодорхой. Үүнээс зайлсхийх ямар ч боломжгүй. Магадгүй гуравдугаар сард өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдэх болов уу гэсэн тооцоолол байна. Гэхдээ энэ үнэлгээ бол зургаан сарын дундаж автомат үнийн тооцооллоор гарч байгаа тоо.

Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа энэ үед уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлын хүрээнд уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилсэн. Хайгуулын тусай зөвшөөрөл олголт сүүлийн долоон жил маш чамлалттай явж ирлээ. Тухайлбал, 2017 оноос хойш Сонгон шалгаруулалтын журам хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн ихдээ 2019 онд 109 лиценз олгогдсон. Энэ бол маш чамлалттай үзүүлэлт. Энэ байдлыг идэвхжүүлэхийн тулд энэ жил 300-400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зорьж байна. Мөн Тусгай зөвшөөрөл олгох үйл явц хамгийн их хардлага дагуулдаг учраас Тусгай зөвшөөрөл олгох процессыг цахимжуулсан. Тиймээс энэ жилээс эхлэн www.Tender.gov.mn-д Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг шилжүүлсэн. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдлөө өгсөн иргэн, аж ахуйн нэгжүүд www.Tender.gov.mn сайтаар дамжуулж өргөдлөө өгч, сонгон шалгаруулалт цахимаар явагдана гэсэн үг.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчныг хэр сайн бүрдүүлсэн бэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга оруулахаар Засгийн газраас ажлын хэсэг ажиллаж байгаа. Ковидын дараа дэлхийн эдийн засгийн сэргэхэд бид бүгдээрээ нэг ижил гараанаас гарч байна. Аль улс ковидын дараа гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засаг, зах зээлээ нээж татаж чадсан нь улсын эдийн засаг богино хугацаанд сэргэх байх.

Манай улс дэлхийд вакцинжуулалтын хэмжээгээрээ тэргүүлэх орны тоонд багтаж байна. Тийм ч учраас гадаадын хөрөнгө оруулагчдад болоод жуулчдад хилээ нээснээ зарласан. Энэ утгаараа бид бусдаас түрүүлж алхах ёстой. Үүний үр дүнд Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх боломж, бололцоо нэмэгдэнэ. Эдийн засгаа тэлж, төрөөс хязгаарлагдаж байгаа хүчин зүйлсийг арилгах ёстой. Ковидын үед бид гадаадын улс орнуудаас хэт их эцсийн бүтээгдэхүүн авч хэрэглэдэг, хараат байгааг тодотгож өглөө. Тийм учраас бид цаашид нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг болсноор нийлүүлэлтийн шок үүссэн үед эдийн засгаа хамгаалах юм.

Үүнд уул уурхайн салбар манлайлж ажиллах ёстой. Учир нь дэлхийд өрсөлдөх хамгийн давуу талтай, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой салбар бол уул уурхайн салбар юм. Тиймээс цаашид олборлолтоос боловсруулалт руу нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой.

Өмнөх

Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгана

Дараагийнх

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

Дараагийнх
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголд компани байгуулах “Старлинк”-ийн хүсэлтэд хэн татгалзав?

Монголд компани байгуулах “Старлинк”-ийн хүсэлтэд хэн татгалзав?

2023-06-07
Нүүрсний цахим арилжаа

Нүүрсний цахим арилжаа

2023-06-05
ҮХӨ-ийг Ерөнхийлөгч нотлон баталгаажууллаа

ҮХӨ-ийг Ерөнхийлөгч нотлон баталгаажууллаа

2023-06-05
Гэгээн Ширээт улсын Тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад айлчилж байна

Гэгээн Ширээт улсын Тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад айлчилж байна

2023-06-05
Нүүрсний хэрэгтэй холбоотой Н гэгчийг “Шувуу” ажиллагаагаар авчирна

Нүүрсний хэрэгтэй холбоотой Н гэгчийг “Шувуу” ажиллагаагаар авчирна

2023-06-05
Өнөөдөр дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад халуун ус хязгаарлана

2023-06-05
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

2023-06-05
ХУУРАЙ АРГААР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

ХУУРАЙ АРГААР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2023-05-31
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

2023-05-23
Эммануэл Макрон Талын Монголд айлчиллаа

Эммануэл Макрон Талын Монголд айлчиллаа

2023-05-23

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.