Mapple.mn
Wednesday, March 29, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Хаитигийн цагдаа нар засгийн газрынхаа эсрэг босчээ

Нийтэлсэн: admin
2023-01-29
Ангилал: Гадаад мэдээ
0
Хаитигийн цагдаа нар засгийн газрынхаа эсрэг босчээ

Карибын тэнгисийн Хайти улсын цагдаагийн албан хаагчид нийслэл Порт-о-Прэнс хотод засгийн газрынхаа эсрэг босжээ.

Лхагва гарагт долоон цагдаа дээрмийн бүлгийнхэнд буудуулж алагдсанд уурссан мэргэжил нэгтнүүд нь хариу арга хэмжээ аваагүй засгийн газраа буруутгасан байна.

Нийтдээ 100 гаруй цагдаагийн албан хаагч өчигдөр нийслэл хотын төв замуудыг хааж, дугуй шатааж, хяналтын камеруудыг эвдэж, зогсоолд байсан автомашинуудыг эвдэж сүйтгэжээ. Тэдэнтэй жирийн иргэд нэгдсэн байна.

Босогчид тус улсын ерөнхий сайдын өргөөнд дайрч орсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ үед ерөнхий сайд эзгүй байсан тул олон улсын нисэх буудал руу нэвтрэхийг оролджээ. Ерөнхий сайд Ариэл Анри энэ үед Аргентинд хийсэн айлчлалаасаа буцаж ирж байсан юм.

Энэ он гарсаар тус улсад нийтдээ 14 цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтнүүдэд алагджээ. 2021 онд ерөнхий сайд Анрийг томилогдсоноос хойш 78 албан хаагч дээрэмчдийн гарт алагдсан тухай Хайтийн хүний эрхийн гол байгууллага мэдээлэв.

Хүчирхийлэл, гэмт хэргээр дүүрэн тус улсад гэмт хэргийн бүлэглэлүүдийн гишүүдийн тоо цагдаагийн тооноосоо хол давдаг.

2022 оны намар Хайтийн дээрмийн бүлэглэлүүд тус улсын гол боомтыг эзэлснээр түлш шатахууны ноцтой хомсдол үүсэж, засгийн газар нь олон улсаас дэг журам тогтоох цагдаагийн хүч ирүүлэхийг хүсэж байсан юм.

Уг хүсэлтэд бүс нутгийн улс орнууд ямар нэг хариу өгөөгүй ч АНУ, Канад улсууд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж байжээ.

Одоо Хайти улсын нийслэл Порт-о-Прэнс хотын газар нутгийн 60 орчим хувь зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байдаг гэсэн баримт бий.

“Гэмт хэрэг, хүчирхийлэл шинэ дээд түвшиндээ хүрлээ. 2022 оны турш зургаан цаг тутамд нэг хүн барьцаалагдаж байв. Бид гаднын тусламж дэмжлэггүйгээр үүнийг зогсоох боломжгүй” гэж Лхагва гарагт НҮБ-аас Хайтид суугаа төлөөлөгч Элен Ла Лайм хэлжээ.

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Дараагийнх

Нэгдүгээр сард 163,7 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

Дараагийнх
Нэгдүгээр сард 163,7 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

Нэгдүгээр сард 163,7 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх лхагва гарагт бүх нийтээрээ амарна

Ирэх лхагва гарагт бүх нийтээрээ амарна

2023-03-05
Индонези: Түлш хадгалах сав дэлбэрснээс 18 хүн нас баржээ

Индонези: Түлш хадгалах сав дэлбэрснээс 18 хүн нас баржээ

2023-03-05
Цаг агаар хүйтэрнэ

Цаг агаар хүйтэрнэ

2023-03-05
Хойд Солонгосын Гадаад хэргийн яам НҮБ-д ханджээ

Хойд Солонгосын Гадаад хэргийн яам НҮБ-д ханджээ

2023-03-05
Америкийн нислэгийн компани Орост нууц технологио заржээ

Америкийн нислэгийн компани Орост нууц технологио заржээ

2023-03-03
Хотын төвд нь золбин ноход хуцалдсан Улаанбаатар

Хотын төвд нь золбин ноход хуцалдсан Улаанбаатар

2023-03-03
Цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлэв

Цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлэв

2023-03-03
Газрын ховор металлын хамтарсан судалгаа явуулна

Газрын ховор металлын хамтарсан судалгаа явуулна

2023-03-03
Х.Баттулгыг хилээр гарахыг хоригложээ

Х.Баттулгыг хилээр гарахыг хоригложээ

2023-03-03
Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

2023-02-17

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.