Mapple.mn
Wednesday, March 29, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

Х.Нямбаатар: Мета компани манай улсын дотоод хэрэгт оролцох ёсгүй

Нийтэлсэн: admin
2023-02-02
Ангилал: Улс төр
0
Х.Нямбаатар: Мета компани манай улсын дотоод хэрэгт оролцох ёсгүй

Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар мэдээлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тухай байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Фэйсбүүк компани руу ирэх даваа гарагт явуулна. Надтай уулзахдаа хуулийн орчуулга өгсөн. Хамтарч ажиллая гээд арваннэгдүгээр сард хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Гэнэт “It is not true” гээд хамгийн худалч хүн гэж намайг хэлж байх шиг байна лээ.

Уулзсан ярианых нь протокол хоёр цаг 30 минутын аудио бичлэг бий. Айхавтар, айхавтар зүйл ярьсан. Энэ бол хувь хүндээ биш. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл.

Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Оролцохын дээдээр оролцлоо. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, манай улсыг хориг оруулна гэсэн. АНУ-ын зүгээс шахалт, дарамт үзүүлнэ гэдэг мэйл явуулсан.

Иймд Мета руу Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна. Надтай уулзсан ярианых нь бичлэгийг хавсаргана. Хэрэв уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана” гэв.

Ташрамд дурдахад, Жорж Чений жиргээний доор нэгэн иргэн “Хууль зүй, дотоод хэргийн сайд төслийг боловсруулахдаа Мета компанийн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах багтай хамтран ажилласан гэж хэлсэн шүү дээ” гэсэн юм.

Үүнд Жорж Чен хариулахдаа “Тийм биш. Парламент яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл эсвэл хуулбарыг нь огт аваагүй. Хууль болоод батлагдсаных нь дараа л анх удаагаа харсан” гэсэн байв.

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Дараагийнх

Койн, токентой холбоотой дөрвөн хэрэг байна

Дараагийнх
Койн, токентой холбоотой дөрвөн хэрэг байна

Койн, токентой холбоотой дөрвөн хэрэг байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх лхагва гарагт бүх нийтээрээ амарна

Ирэх лхагва гарагт бүх нийтээрээ амарна

2023-03-05
Индонези: Түлш хадгалах сав дэлбэрснээс 18 хүн нас баржээ

Индонези: Түлш хадгалах сав дэлбэрснээс 18 хүн нас баржээ

2023-03-05
Цаг агаар хүйтэрнэ

Цаг агаар хүйтэрнэ

2023-03-05
Хойд Солонгосын Гадаад хэргийн яам НҮБ-д ханджээ

Хойд Солонгосын Гадаад хэргийн яам НҮБ-д ханджээ

2023-03-05
Америкийн нислэгийн компани Орост нууц технологио заржээ

Америкийн нислэгийн компани Орост нууц технологио заржээ

2023-03-03
Хотын төвд нь золбин ноход хуцалдсан Улаанбаатар

Хотын төвд нь золбин ноход хуцалдсан Улаанбаатар

2023-03-03
Цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлэв

Цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлэв

2023-03-03
Газрын ховор металлын хамтарсан судалгаа явуулна

Газрын ховор металлын хамтарсан судалгаа явуулна

2023-03-03
Х.Баттулгыг хилээр гарахыг хоригложээ

Х.Баттулгыг хилээр гарахыг хоригложээ

2023-03-03
Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

2023-02-17

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.