“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 9-өөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ цахимаар худалдаалж эхэлсэн. Цаашид биржээр арилжаалсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК-тай “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ”-г өнөөдөр байгууллаа. Ингэснээр 2023 ондоо Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замаар хямд өртгөөр нүүрс тээвэрлэх боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл бичих