Гэгээн Ширээт улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцаж байна.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ.
Сэтгэгдэл бичих