Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Старлинк” компанитай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай өчигдөр цахимаар уулзсан. “Старлинк” компани нь Америк, Англи, Франц, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсад үйлчилгээ хүргэж буй. Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан
Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1,226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд бэрхшээл нэлээдгүй дагуулж байгаа.
Тийм учраас малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд “Старлинк” компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн” гэлээ.
Мөн “Старлинк компани анх 2022 оны тавдугаар сарын 6-нд ХХЗХ-д монголд компаниа байгуулаад үйл ажиллагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Миний хувьд сайдаар томилогдсоны дараа нам орбитыг хэрэглэх талаар баримтлах чиглэлтэй сайдын тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалд “Старлинк” компани орж ирэхэд заавал газрын станц байгуулах шаардлагатай гэсэн байсан. Нам орбитын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад газрын станц байгуулах шаардлагагүй байдаг.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, “Старлинк Монголиа” компани хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгоно. Долдугаар сард “Старлинк” компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрэхээ илэрхийлсэн” гэв.
Сэтгэгдэл бичих