Mapple.mn
Sunday, October 1, 2023
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Урлаг
  • Эрүүл мэнд
  • Шар мэдээ
  • Бусад
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
Олдсонгүй
Хайлтын илэрц
Mapple.mn
Олдсонгүй
Хайлтын илэрц

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХХК-ИЙН ӨР ТӨЛБӨР НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ  

Нийтэлсэн: admin
2023-06-12
Ангилал: Эдийн засаг
0
Ж.ГАНБАТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХХК-ИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРУУЛСАН  

Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нүүрс экспортын 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэлж байна 

Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний 5 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.0 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс  АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) -д 727.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеийн хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд  гүйцэтгэж байсан нь 15.5 сая.тн байв. Харин 2023 оны эхний 5 сарын хугацаанд нийт 11 сая.тн нүүрс борлуулсан нь өмнөх жилийн дүнтэй дүйцэж байгаа юм.  Энэ жилийн борлуулалтыг  30 сая.тн-д хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Онцгой бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа.

Мөн компанид онцгой дэглэм тогтоох үед урт болон богино хугацаат 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсны үр дүнд нэг их наяд төгрөгөөр барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг зохион байгуулж байна.   

Монголын хөрөнгийн биржээр НЭГ сая.тн нүүрс арилжаалав   

Монголын хөрөнгийн бирж эхний 5 сард нийт 1.5 сая.тн нүүрс борлуулснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК  1.0 сая.тн нүүрсийг цахимаар 126.7 сая ам.доллароор арилжаалж, орлогыг 37.7 сая ам.доллароор нэмэгдүүллээ. Цахим арилжаанд давхардсан тоогоор БНХАУ-ын 30 гаруй  компани оролцож нүүрс худалдан авсан байна. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.

 

Түлхүүр үг: Онцлох мэдээ
Өмнөх

Эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарлаа

Дараагийнх

АНХААР: УСНЫ ОСЛООС СЭРГИЙЛ!

Дараагийнх
АНХААР: УСНЫ ОСЛООС СЭРГИЙЛ!

АНХААР: УСНЫ ОСЛООС СЭРГИЙЛ!

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2023-09-28
Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

Б.Махбалыг хорих ангиас магадлангаар суллажээ

2023-09-28
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

2023-09-27
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-09-25
ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

ЭТТ ХК 2023 ОНЫ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2023-08-03
Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

Анхаар! Маргааш төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар орно

2023-08-01
Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

Цэвэрлэгч бүсгүйчүүд 1.2 сая ам.долларын азтан болжээ

2023-08-01
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2023-08-01
Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноожээ

2023-07-25
Он гарсаар 31 хүн усанд үйжээ

Он гарсаар 31 хүн усанд үйжээ

2023-07-25

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn

  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Олдсонгүй
Хайлтын илэрц
  • Биднии тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Эхлэл

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.