Төсвийн тодотголоор ирэх долоодугаар сарын 01-нээс цалин, тэтгэвэр, нэмэгдэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон.
Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. 986,6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217,7 мянган хүн хамрагдана.
Тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. 394,6 тэрбум төгрөг зарцуулна. 496,3 мянган хүн хамрагдана.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгнө. 167,2 тэрбум төгрөг зарцуулна.
Зорилтот халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 89,8 тэрбум төгрөг зарцуулна. 144,4 мянган хүн хамрагдана.
Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 187 тэрбум төгрөг зарцуулна.
Сэтгэгдэл бичих