12 сарын 20-нд хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг олгох хуваарь гарчээ. Ахмад настны тэтгэвэр болон амьжиргаа, асаргааны 10 төрлийн тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг арванхоёрдугаар сарын 12-ноос хоёр үе шаттайгаар өгч эхлэх юм байна.
Ташрамд дурдахад 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэгдүүлэхээр тооцож, 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзсэн. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс 660,000 төгрөг болгох шийдвэр гарсан.
Сэтгэгдэл бичих