Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст хэрэглэдэг шохойны нөөц дууссан тухай мэдээлэл зарим эх сурвалжаар цацагдсан. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тодруулахад, өнөөдрийн байдлаар 1800 тн буюу 18-19 хоногийн шохойны нөөцтэй, үйлдвэрлэл хэвийн байгаа гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ. Мөн Хөтөлд 1000-1500 орчим тонн бэлэн нөөцтэйгээс гадна Эрдэнэт үйлдвэрт 4 вагон ачигдсан гэдгийг тодотгов. Түүнчлэн хоёрдогч эх үүсвэр “Ялгуун лайм” ХХК, гэрээгээр авах 1000 тн үлдэгдлийг ирэх 7 хоногт татан авахаар вагон захиалга хийгдэж, бэлтгэл ажлаа хангаж буй аж.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn
Сэтгэгдэл бичих