БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр манай улс авахаар болсон. Эхний ээлжийн автобус Улаанбаатарын зүг хөдөлсөн тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж, “Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ” хэмээн өөрийн нүүр хуудсаар мэдээлжээ. Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-нд ирэх нь.
Шинэ автобуснуудыг байрлуулахаар ХУД-ийн 10-р хороо, Морингийн даваанд 110, СХД-ийн 22-р хороо, Тахилтад 55 автобусны багтаамжтай гараашуудыг энэ онд ашиглалтад оруулах аж.
Сэтгэгдэл бичих