Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зам тээврийн ноцтой осол гарч, бага насны 2 хүүхэд нас баржээ. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр 18.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.
Хэргийн дагуу шалгахад, том оврын ачааны автомашин замаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогджээ. Ослын улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Сэтгэгдэл бичих