Энэ онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.
✅Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм. Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn
Сэтгэгдэл бичих