Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Засгийн газраар хэлэлцэн баталж, УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Хуульд өөрчлөлт орсноор газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдээс буюу уламжлалт бэлчээрийн малаас 0-10,000 хүртэлх төгрөгийн татвар авах юм.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn
Сэтгэгдэл бичих