Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн ууланд 133 хүн тээвэрлэж явсан Боинг-737 онгоц осолдcон тухай Хятадын Төрийн CCTV телевиз мэдээлэв. China Eastern Airlines компанийн нислэгт 124 зорчигч, багийн 9 гишүүн явсан байна.
Онгоц газардахын өмнө 3 минутын дотор 8 км өндөр дээрээс унажээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн нь тодорхойгүй ч, онгоцны эд анги салж, шатсан байдалтай байгааг мэдээлсээр байна.
Иргэний нисэхийн албаны ажилтан Жу Таогийн хэлэхдээ “Хятадын агаарын тээврийн компаниуд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 100 сая гаруй цаг тасралтгүй нислэг үйлдсэн” гэжээ.
Сэтгэгдэл бичих