ХЗДХЯ-наас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 03 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчдөөс бүрдсэн албаны хүмүүс өнөөдөр /2022.03.31/ согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч нарын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, хуулийн төсөл болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэрхэн уялдуулах талаар тэдэнтэй санал солилцлоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээр байгуулагдсан ажлын хэсэгт согтууруулах ундааны татварыг нэмэхгүйгээр мөн согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын онцгой албан татвараас төвлөрсөн хөрөнгийн 5 хувийг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд хуримтлуулах саналыг гаргалаа.
Сэтгэгдэл бичих