Монгол Улсын Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон. Улмаар тус компанийн гүйцэтгэх захирлаар эдийн засагч Л.Наранбаатарыг томилсон. Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа “Хөтөлийн цемент шохой” ТӨХК ашигтай ажиллаж буйг бичжээ. Тэрбээр “Цалингаа тавилаа. Бас 3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж Хаанбанкинд байршууллаа. Цаашид бид Хаанбанк, Хасбанк зэрэг олон банкуудыг өрсөлдүүлэх замаар ажилчдынхаа зээлийг ХХБ-аас чөлөөлж, хүүгийн дарамтаас гаргана. Ажилчид маань, компани маань 100% ХХБ-с өөр сонголтгүй байсан өдрүүд манай компани ТӨХК болсноор эцэс боллоо.
Хөтөлийн Цемент Шохой Төрд шилжих өдөр бидний данснаас 4.3 тэрбум төгрөг хууль бусаар татаж, олон хоног ажилчдын маань цалинг бас түлш түүхий эдээр тасалж, үйлдвэрлэл зогсох аюултай горимд хүргэсэн Худалдаа хөгжлийн банкинд дахин нэг ч төгрөгч хийхгүй, харилцахгүй.
Ажилчид энэ сард 20% нэмэгдсэн цалин, бас төлөвлөгөөний биелэлт 30% шагналт цалинг сүүлийн 5 жилд анх удаа авч байгаа юм. Цаашид компанийн ашгийн түвшин, инфляцитай уяж цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж, илүү уян хатан, өрсөлдөх чадвартай болгоно. Үйлдвэрлэл тасалдах эрсдлээс аврагдлаа, борлуулалт хэвийн үргэлжилж байна…” гэжээ.
Сэтгэгдэл бичих