1980-аад онд эл үйл явдал тохиожээ. Оросын иргэн Узбект ирж барилгын төсөлд ажиллах хугацаандаа нэгэн бүсгүйтэй дотноссоноор Санжар гэх хүү 1975 онд төржээ. Төд удалгүй 3 сартай байхад нь тэрбээр нутгаа эргэн зорьж, Оросод мэндэлсэн хүү, эхнэрээсээ холбоо тасран, дахиж уулзаж чадаагүй байна. Эхэндээ эхнэр, хүүтэйгээ хааяа холбогддог байсан ч, Узбект эхнэртэй болсноор Оросод эргэн ирж чадалгүй 40 гаруй жил өнгөрчээ. Хүүгийн эцэг нас барснаар тэд бүр мөсөн холбоо тасрав.
Харин Узбект мэндэлсэн хүү нь төрсөн ах дүүгүй, айлын ганц өссөн бөгөөд түүний эцэг нь Санжар ахынх нь тухай үргэлж ярьдаг байв. Тиймээс ахыгаа хайж Оросын “Жди меня” нэвтрүүлэгт хандсан байна.
Нэвтрүүлгийн баг удаан хугацаанд эрэн хайсны дүнд түүний төрсөн ах Санжарыг олж, тэднийг уулзуулав. Санжар нь Оросын Киров хотноо амьдардаг бөгөөд төрсөн дүүтэйгээ уулзах мөрөөдөл, хүсэл тээсээр явснаа нэвтрүүлгийн үеэр онцолж байсан юм.
Сэтгэгдэл бичих